Улсын төсвийг бүрдүүлэгч томоохон төрийн өмчит үйлдвэрийн газар бол Эрдэнэт үйлдвэр. Өмнө нь Оросын тал хувь эзэмшдэг байхад хяналттай байж. Харин эрх баригч нам “Эрдэнэт” үйлдвэрээс хувийн хэвшлийг хүчээр шахан гаргаж, төрийн мэдэлд 100 хувь авснаар хөндлөнгийн хяналтгүй болгосон гэж болно. Даргын охины сургалтын төлбөр, бэлгэвчний шахаа, Ерөнхийлөгч асаны номны шахаа зэрэг инээдэм болом тохиолдлууд баримттайгаа ил болсон.
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн хэрээс хэтэрсэн тансаглалын талаар амтай бүхэн ярьж байхад хариуцлага тооцох хүн алга. Цар тахлын үеэр цагдаагийн дарга, прокурор зэрэг нийт 20 гаруй хүнийг хууль зөрчиж, ШАГНАСАН талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл энэ удаад Олимпын наадмын мэдээ мэдээлэл дамжуулах чиглэлийн ТББ-т 1.709.616.000 төгрөгийг хамтын ажиллагааны гэрээний төлбөр болгон шилжүүлсэн баримтыг та бүхэнд хүргэе.

Эх сурвалж: Шилэн данс (shilendans.gov.mn)
Их олимп нэгдэг гэх ТББ нь 2021.03.25-нд Ашгийн төлөө бус төрийн бус байгууллага хэмээн бүртгэгджээ.
Төрийн байгууллага, ТӨҮГ-аас ТББ-руу мөнгө шилжүүлэх нь татвараас зайлсхийсэн гэх хардлагыг төрүүлдэг ба түүнээс гадна олимпын мэдээ бэлтгэдэг ТББ-руу зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалт хийдэг ТӨҮГ их хэмжээний мөнгө шилжүүлсэн байгаа нь хачирхалтай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.24.192
ТОКИОГИЙН ОЛИМПЫН ҮЕЭР ОЛИМПЫН НААДМЫН ШУУД ДАМЖУУЛАЛТЫН АЛТАН ИВЭЭН ТЭТГЭГЧ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ГЭЭЛ БААХАН Л РЕКЛАМ ЯВСАН. ТЭР НЬ Л БАЙНА Ш ДЭЭ.
Хариулах202.126.89.109
badamsuren gedeg hun urgelj l ulsiin mungiig urgui zarj bhiin henii daalgavraar ingej bdgiig ni togtooj boliulah heregtei,hariutslaga tootsoj ene baiguullaga deer hatuu hyanalt shalgalt yavuulj ene met urgui zardluudiig olj togtoon ergen tuluulj ulsiin ue zeelend zartsuulah ni zuv.ene huniig odoo tetgevert ni suulgah heregtei.
Хариулах213.87.150.215
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах