Хөгжлийн банкнаас гарсан чанаргүй зээлүүдийн дунд арилжааны зарим банкинд зээл олгосон тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр төдийгүй сошиалт орчинд газар авч байна.
Тодруулбал, улс орныг хөгжүүлэх, стратегийн чухал ач холбогдолтой төслүүдийг санхүүжүүлэх ёстой Хөгжлийн банк Худалдаа хөгжлийн банк, ХААН банк, Голомт тэргүүтэй арилжааны зарим банкинд бага хувийн хүүтэй зээл олгосон. Улмаар тухайн банкууд цааш нь буюу иргэдэд өндөр хувийн хүүтэй зээл олгож иргэдийн халаасыг тэмтэрсэн байж болзошгүй ноцтой мэдээлэл байгаа юм.
Тухайлбал Товч.мн сайтын мэдээлэлд "Тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөгжлийн банкны нэр бүхий удирдлагууд хэрхэн холбогдсон байж болзошгүй тухай онцолсон байна.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар 2017 оноос 2021 он хүртэл тасралтгүй дөрвөн жилийн турш Сангийн сайдаар ажилласан. Энэ хугацаанд Хөгжлийн банкны шинэ хууль хэрэгжиж, Монгол банкны Ерөнхийлөгчөөр өөрийн нутгийн хүн, Н.Баяртсайханыг томилж, тэрбээр гурван жил ажилласан юм.
Эдгээр хүмүүст Хөгжлийн банкны асуудлыг шийдвэрлэх хангалттай урт хугацаа байсан ч илүү дордуулсан нь одоогийн нөхцөл байдлаас илэрхий харагдана.
Угтаа Хөгжлийн банкны асуудлыг сөхөж шалгаж л байгаа бол Хөгжлийн банк байгуулагдсанаас хойших үе үеийн Сангийн сайд, Монгол Банкны Ерөнхийлөгчдийг шалгах нь зүй ёсны хэрэг.
Бүтэн дөрвөн жил ажилласан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, гурван жил ажилласан Монгол Банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар ажлаа хангалттай хийсэн бол 2016 оноос хойш хаа хамаагүй тараасан их хэмжээний найдваргүй зээл бий болохгүй байсан.
Эндээс харвал зээл авсан компаниуд биш үе үеийн эрх баригчдыг хамарсан томоохон бүлэглэл байгаа гэж хэлж болно. Үүний орой нь магадгүй Сангийн сайд асан, Төсвийн байнгын хорооны дарга, Ч.Хүрэлбаатар юм.
Ч.Хүрэлбаатарыг сангийн сайд байхад Хөгжлийн банкны мөнгийг захиран зарцуулах эрх хяналт шалгалт хийх бүх эрх нь сангийн яаманд очсон байдаг. Өөрөөр хэлбэл бүх эрх мэдлийг атгаж байсан гэсэн үг юм.
Тухайлбал, түүний үед Хөгжлийн банкнаас ХААН банк 35 сая 817 мянган ам.доллар буюу 100 гаруй тэрбумын зээл авсан байдаг.
Дээрх банкуудад олгосон зээлүүд нь он оноосоо хамаараад 4,5-13-5 хувийн хүүтэй байсан байна. Үүнийг арилжааны банкууд цааш нь дамжуулан зээлэхдээ жилийн 12-18 хувийн хүүтэй зээл болгонг олгосон байгаа юм.
Товчхондоо, энэ бол цэвэр хүүн дээр мөнгө угааж байгаа хэрэг юм. Хөгжлийн банкнаас авсан 100 тэрбум төгрөгийг хамгийн бага буюу 12 хувийн хүүгээр бодоход 12 тэрбум, 18 хувиар бодвол 18 тэрбум
Үүнээс 7-8 тэрбумыг Хөгжлийн банкныхаа хүүнд өгөөд цэвэр 10 тэрбумын цэвэр ашигтай ажиллана гэсэн үг.
Хөгжлийн банкны асуудлаар байгуулагдсан ажлын хэсэг ч арилжааны банкнуудад олгосон зээлүүд төлөгдчихсөн байна лээ гэх өнцөг явж байгаа. Гэтэл анхнаасаа тэд зээл авах этгээдүүд мөн үү гэх асуулт зүй ёсоор тавигдана.
Энэ асуудалтай шууд холбогдож буй тухайн үеийн Сангийн сайд, Монгол банкны Ерөнхийлөгч гэх мэт томоохон албан тушаалтнууд ямар тайлбар өгөх нь анхаарал татаж байна.
Аль ч талаас нь харсан яагаад ч байж боломгүй энэ кэйс яаж яваад Монголд хэрэгжсэнийг хэвлэлийнхэн асуух нь ч зүйн хэрэг билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.160
Хүрэлбаатарыг шалгах хэрэгтэй
Хариулах122.201.21.2
Ямар ч мэдлэггүй бичээч. өчнөөн тоо, он сар өдрийг зориуд гуйвуулаад Ч.Хүрэлбаатар гэдэг нэрийг хэдэн ч удаа бичсэн юм дээ
Хариулах122.201.21.2
ийм нэг хөлсний мэдээнүүдээр л хоолоо олж иддэг сайт юм биздээ
Хариулах103.57.95.131
Tehiin zogsooliin odhuu alnaa hogiin hulgaich
Хариулах213.87.163.12
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах122.201.21.2
Уг нь байнгын мэдээлэлтэй гоё сайт байсан одоо ч хөлсний хүн муулдаг л сайт болж дээ
Хариулах66.181.161.78
худлаа гүтгэлэг - жонхуу ажиллагаа хаоагдаж байна
Хариулах