Ч.Хүрэлбаатарыг ХААН банкны хувьцааны асуудалд оролцсон гэх гомдлыг АТГ-т шилжүүлжээ

С.Гандэлгэр
2022/03/09

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Хаан банкны хувьцааг зарах асуудалд оролцсон эсэх талаар тодрууллаа.   

Сэтгүүлч "Ч.Хүрэлбаатар гишүүн сайдаар ажиллаж байхдаа ХААН банкны хувьцааг зарах асуудалд оролцсон гэдэг гомдол мэдээлэл Савада Холдинг компаниас ХЗДХ-ийн яаманд ирсэн гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар мэдээлэл өгөөч" хэмээн асуухад...

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: "Энэ талаар бичиг ирсэн. Бид холбогдох байгууллагууд руу нь уламжилсан. Өөрөөр хэлбэл эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг ХЗДХ-ийн яам шалгахгүй. Үүнийг мөрдөх чиг үүрэгтэй байгууллагууд шалгана. Энэ дагуу АТГ-т мэдээллийг уламжилсан" хэмээн хариуллаа.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.131
    2022/03/10

    Hogiin honhoriin hulgaichuud iim baidag

    Хариулах
  • 213.87.138.61
    2022/03/10

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах