УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр "АН сүүлийн хоёр ч удаагийн сонгуульд үнэмлэхүй ялагдаж, өөрийнхөө бодлогыг төрийн бодлого шийдвэр болгож хэрэгжүүлэх, боломж бололцоогүй явсан. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд сөрөг хүчний үүргээ биелүүлж чадаагүй, дотоодын хагарал улам гүнзгийрсэн. Сүүлийн өдрүүдэд АН-ын төлөөллийн төв байгууллагууд хуралдаж, АН-ын даргын сунгааг, мөн ирэх дөрөвдүгээр сарын 7-нд Их хурлаа зарлаж байна. Их хурлаараа шинээр сонгогдсон даргаа ёсчлон батламжилж, Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.
Өнгөрсөн хугацаанд АН-ын 200 мянган гаруй гишүүн, орон нутгийн удирдлагууд, төлөөллийн төв байгууллагын, Үндэсний бодлогын хорооны, УИХ-ын гишүүд бүгдээрээ нэг талд байснаар Улсын дээд шүүх "Даргын маргаанаас өөр маргаан АН-д байхгүй" гэдгийг шийдвэрлэсэн. Тиймээс гишүүддээ талархаж байна.
Энэ удаагийн Их хурал хууль ёсных бөгөөд энэ хурлаар АН дотроо учраа олох, цэгцрэх маш чухал үйл явц өрнөнө. Тиймээс намын эрх ашигийн төлөө, намын шинээр сонгогдох дарга хурдан батламжлагдаж, улстөрийн үйл ажиллагаандаа ороход нь том түлхэц болох үүднээс би намын даргын дотоод сунгаанд оролцохгүй байхаар шийдвэрлэлээ. Эрхэм гишүүд, дэмжигчид минь хүлээн авна уу. Цаашид АН-ын үйл хэрэгт идэвхийлэн оролцож, Монголын Ардчиллыг бүтэн болгохын төлөө, Монголын АН-ыг бүрэн ялуулахын төлөө өөрөөс хамаарах бүхнийг хийж ажиллана. Шинээр сонгогдох намын даргыг бүрэн дүүрэн дэмжиж ажиллана" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.91.115.56
АН 1 ын хурал уу АН 2 ын хурал уу
Хариулах91.165.180.125
KH.Battulga daramtalsan medeej,Battulga chamaag demjikh khun bag shuu,chinii ger bul,Jenkoo biluu ter debjee-naiz nikhid NO
Хариулах213.87.137.2
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах