Х.Баттулга Ардчилсан намын “АВРАГЧ”-ийн дүрээр улс төрийн тайзнаа эргэн ирлээ

С.Гандэлгэр
2022/03/11

Улс төрийн тайзнаас “хөөгдөөд” буусан Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын даргын сунгаанд өрсөлдөхөөр бүртгүүлээд байна. Тэр эргэж ирэх нь тодорхой байсан. Чухам хэзээ, хэрхэн гэдэг нь л тодорхойгүй байсан юм.

Х.Баттулга эргэн ирэв

Угтаа бол ил гарч буй нь энэ болохоос өнөөдрийг хүртэлх бүх үйл явдал, процесст оролцож , найруулсан гэх хардлага бий. Тодруулбал ХЭГ-ын даргаар өөрийн зөвлөх асан П.Нүрзэдийг томилуулсан, АН-ын даргаар О.Цогтгэрэл сонгогдоход нөлөөлсөн, ард нь Х.Баттулга байгаа гэцгээж байсан.

Тэгвэл Х.Баттулга хөшигний ардаас чимээгүйхэн гарч ирээд  АН-ын даргын сунгааг зарлуулж, улмаар хоёрхон хүн бүртгүүлэв. Өөрийнх нь дэмжсэн гэх О.Цогтгэрэл ч АН-ын даргын сунгаанд оролцохгүйгээ мэдэгдсэн нь түүний хувьд “замаа зассан” зүйл болсон юм.

О.Цогтгэрэл өчигдөр /2022.03.11/ “Бүтэн ардчиллын төлөө хувь хүнийхээ шийдвэрийг гаргаж, АН-ын даргын сунгаанд оролцохгүй” хэмээсэн юм. Өөрөөр хэлбэл Х.Баттулга нэр дэвших учраас “тахимаа өглөө”  гэсэнтэй адил.


Ирэх сарын 3-нд болон АН-ын даргын сунгаагаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай өрсөлдөнө. Х.Баттулга, Ж.Батсуурь хоёрын хоорондын холбоо, АН-ын гишүүдийн хүлээлт, улс төрчийн ретингийг нь харсан ч Х.Баттулга ялах нь тодорхой. Ийнхүү Ерөнхийлөгч асан Х.Баттулга “элгээрээ хэвтээд байсан АН-ыг эргүүлээд босгох “аврагч”-ийн дүрээр намдаа эргэн ирж байна.

Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэтэй тохироо хийсэн үү ?

Ерөнхийлөгчөөсөө буугаад МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр очоод байсан нь ч намаа авахтай холбоотой. Эрх баригч намын даргатай эв түнжинтэй байснаар өргөн баригдаад байсан Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг царцаасан. Тус хууль Ерөнхийлөгчөөр ажилласан хүн ойрын таван жилд нам байгуулах, намын гишүүнчлэлээ сэргээж болохгүй гэх заалт байсан юм. Дээрээс нь дан дээлтэй сайд нараасаа “салж” үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хүчээ “зузаатгах” хүсэлтэй байгаа Л.Оюун-Эрдэнэд тодорхой дэмжлэг хэрэгтэй. Үүнийг батлах нэгэн жишээ бол Ш.Адьшаа, Н.Ганибал нар ч Үндсэн хуулийн цэцэд хандсан явдал. Угаас Х.Баттулгын хүн гэгддэг Ш.Адьшаа, Н.Ганибал нар Х.Баттулгын даалгавраар, Л.Оюун-Эрдэнийн хүслийг гүйцэлдүүлэх эхний алхмыг хийсэн байж болзошгүй.


Үндсэн хуулиа "хөндчихсөн" эрх баригчдад АН-ын хүч хэрэгтэй

Өмнөх Парламентад Үндсэн хуулиа “хөндчихсөн” эрх баригч намд дахиад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг хүнд. Тиймдээ ч УИХ дахь АН-ын гишүүдийн хүч хэрэгтэй. Энэ утгаараа Х.Баттулга намаа авч, Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тохироо хийсэн гэх үндэслэл бүрдэж буй юм. 

Нөгөө талаар одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй тохирсон, шалгагдах ёстой хэргүүд “наймаалцсан” гэх мэдээлэл ч байгаа юм. Хэсэг хугацаанд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сайд нарын асуудлаар хоорондоо ойлголцохгүй явсан цаг үе бий. Харин тэд ойлголцож нэг дүгнэлтэд хүрснээр Х.Баттулгатай хийсэн "тохироо" нь биелэх нөхцол бүрдсэн гэх хардлага бий юм. 

Нэгэн цагт намаа хагалган бутаргасан хэрэгт унаад байсан Х.Баттулга УИХ-ын сонгуулиас хойш хоёр жилийн хугацаанд “лааз өшиглөсөн” 180 мянга гаруй гишүүддээ “аврагч”-ийн дүрээр ийнхүү ирж буй бололтой. УИХ-ын чуулган ойртож буй энэ цаг үед Х.Баттулга АН-ын даргын сунгаанд оролцох болсон нь Монголын улс төр нээлтээ хийж буйг илэрхийлэх биз.

 



Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.36
    2022/03/13

    Баттулгын шунал бол дэлхийг залгиад ч цадахгүй ховдог хүн гэсээн. 5толгой төмөр замынхан гайхан шагшиж байна лээ

    Хариулах
    • 192.82.76.3
      2022/03/14

      Үнэн . Ховдог шуналаас өөр юу ч үгүй эргүү хулгайч Женко

    • 66.181.161.46
      2022/03/13

      Buruu

  • 66.181.187.89
    2022/03/12

    Яаж ч бодсон Баттулгаас өөр АН-ыг аврах хүн бараг байхгүй дээ. Алтанхуяг бас болж байна.

    Хариулах
    • 66.181.161.46
      2022/03/13

      Zuw

  • 139.218.63.183
    2022/03/12

    iim hachin ulaan tsaim yum gej baihuu oyunerdene battulgiin taviul yum bna huuk ch yalgaa bhgui ed nar ulsiig maana hugjuuleh boluu

    Хариулах
  • 202.126.88.217
    2022/03/12

    Баттулгаас өөр хэн ч АН г аварч чадахгүй ээ

    Хариулах
    • 66.181.161.46
      2022/03/13

      Zuw

  • 213.87.136.136
    2022/03/12

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 202.9.46.146
    2022/03/11

    Баттулга монгол хүн биздээ өөр намын хүн дайсан болдог хөгийн үзэл бодлоос АН салаач

    Хариулах
  • 202.126.89.69
    2022/03/11

    Uls oron hugjij bval ta nariin ulin hutsah ch hol doo,

    Хариулах
  • 202.126.89.159
    2022/03/11

    Ман-ын даргын зөвлөх

    Хариулах
    • 66.181.186.97
      2022/03/13

      Дэмжиж байна бахыг зайлуулж хог дээр хая