А.Бүрэнбаатарыг хууль бусаар хөрөнгөжсөн, Ц.Анандбазар нарын захиалгаар ажилласан гэж үзжээ

2022/03/15

Өчигдөр /2022.03.14/ МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг АТГ-аас дуудаж, мэдүүлэг авсан.  Түүнийг авлига албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. 

Тэгвэл эх сурвалжийн бидэнд ирүүлсэн мэдээллээр А.Бүрэнбаатарыг дараах шалтгаантайгаар шалгаж эхэлсэн байна: 

Улс төрчдийн захиалгын дагуу нэвтрүүлэг, контент хийдэг. Тодруулбал УИХ Гишүүн Ц.Анандбазарын хувийн захиалгаар хэд хэдэн контент хийж, хэвлэл мэдээлэлд нийтлэх, түгээх ажлуудыг биечлэн хариуцсан. Энэ нь МҮОНРТ Ерөнхий захирлын ажилд харшилна гэж үзэж, тус байгууллагын ажилтнууд АТГ-т хандсан гэх мэдээлэл байгаа юм.  

Түүнчлэн МҮОНРТ-д хандсан захиалагчийн захиалгыг өөрийн хамаарал бүхий студи, аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэх гэрээ хийж, түгээлтийг MNB -ээр цацаж, удаа дараа дундаас нь ашиг хүртэх байдлаар хөрөнгөжсөн байж болзошгүй. 

МҮОНРТ-ийн үйл ажиллагааг эрхлэн явуулахдаа Худалдан авалтын тухай хууль дүрмийг дагаж ажиллаагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах  тухай хуулийг мөрдлөгө болгох ёстой байсан ч томилогдсон цагаасаа хойш тус хуулийг даган мөрдөөгүй. 

Өөрийн баталсан "Худалдан авалтын тухай дотоод журам"-ыг мөрдлөгө болгож 500 орчим гэрээ хийсэн нь шалгагдаж байна. 

"Шууд гэрээ" хийх үнийн босгыг 10 сая төгрөг байсныг 20 сая болгож, "Харьцуулалтын аргаар гэрээ" хийхдээ үнийн босгыг 50 сая төгрөг байсныг 70 сая болгож өсгөсөн. Энэ тухай ямар нэг зөвшөөрөл шийдвэрийг Үндэсний зөвлөлөөр гаргуулаагүй нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзжээ. 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.60
    2022/03/16

    Хогийн газрыг хувьд гарга! Төрөөс бүү мөнгө өг !

    Хариулах
  • 213.87.136.41
    2022/03/16

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 192.82.87.218
    2022/03/15

    гэрэл авгай болон хуучин дарга нар нь энэ залуугийн ажлыг хийлгэхгүй юм байна даа өөрсдөө баахан ашиг олж басйан болоод л зууралдаад байна даа

    Хариулах
  • 64.119.26.75
    2022/03/15

    Анандбазарын контент нь хүчиндсэн эмэгтэйчүүдээ дарамтлагч болгож, Занданшатар Анандбазар хоёрыг тэдгээр эмэгтэйчүүд хүчирхийлсэн гэх гүжирдлэг байсан.

    Хариулах
  • 202.126.90.58
    2022/03/15

    ovoo doriun zaluu gej bodoj baital ....olnii itgeliig daahgui aldana gedeg nuhuj chadahgui hetsuu dee

    Хариулах
  • 88.103.226.9
    2022/03/15

    Sayxn songogdsonnbizde,,yu m uzeegui olon xuur vee

    Хариулах
    • 43.228.130.188
      2022/03/16

      энэ ёстой ялзарсан газар юмаа урьд нь дарга хийж байсан хүмүүс нь шинэ хүнээр ажил хийлгэхгүй ер нь бүгдээрэй дарга болох сонирхолтой ард түмний мөнгөөр тоглосон заваан газар