ТОДРУУЛГА: Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан АВЛИГА авч байгаад баригдсан гэдэг худлаа. АТГ ШАЛГААГҮЙ‼️

С.Гандэлгэр
2022/03/15

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр Улсын ерөнхий прокурор их хэмжээний хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан, үүнийг нь АТГ шалгаагүй гэх мэдээлэл цацагдсан. 

Тэгвэл энэ талаар АТГ-ын ХМОНХ ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа. 

Тэрбээр "Улсын ерөнхий прокурорыг бусдаас их хэмжээний хахууль авч байгаад үйлдэл дээрээ АТГ-т баригдсан боловч цаашид шалгаагүй орхигдуулсан гэх мэдээлэл цахим орчинд явж байна. Энэ бол бодит бус худал ташаа мэдээлэл гэдгийг бол хариуцлагатайгаар хэлье. Улсын ерөнхий прокурортой холбоотой асуудал АТГ-т шалгагдаагүй байгаа. Гэмт хэргийг үйлдэл дээр нь барьсан бол заавал хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа явах ёстой энэ бол хуульчлаад өгсөн байгаа. Авлигатай тэмцэх газрын хувьд бол гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлээд шалгаагүй орхисон, орхигдуулсан зүйл болж байгаагүй. Түүхэндээ ч тийм зүйл байгаагүй. Нэг зүйлийг сануулаад хэлэхэд ямарваа нэгэн мэдээллийг аливаа хэлбэрээр олон нийтэд мэдээллэхдээ эх сурвалжаа нягталж байх хэрэгтэй байна. Ингээгүйн улмаас нийгэмд шүгэл үлээх бус нөгөө талаараа эрүүгийн хуульд заасан худал мэдээлэл тараах зүйл хэсэгт шалгагдах нөхцөл байдал бий болдог гэдгийг анхааруулж хэлье." гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна