Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал өнгөрсөн 19-ний өдөр удирдах зөвлөл болон Ерөнхийлөгчөө сонгохоор хуралдлаа.
Тус хурлаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгосон юм.
Тэтгэврийн насанд аль хэдийн хүрсэн Х.Бадамсүрэн 1980 оноос хойш өнөөдрийг хүртэл төрийн өндөр албан тушаал хашсаар ирсэн. Монголын төрд 40 гаруй жил ажилласан Х.Бадамсүрэн дараа үедээ зайгаа тавьж өгөлгүй “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажилласаар, бүр цаашлаад чөлөөт бөхийн холбоог удирдахаар болжээ.
Ер нь урдах ажлаа хангалттай хийж чадахгүй байгаа төрийн өндөр албан тушаалтнууд энд тэндхийн спортын холбоод, ТББ-ын удирдах зөвлөл, дарга, ерөнхийлөгчийн албанд горилох сонирхолтой байдаг нь нууц биш.
Х.Бадамсүрэнгийн хувьд “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар томилогдсоноосоо хойш олон асуудалд нэр холбогдсоор ирсэн. Тодруулбал охиныхоо сургалтын төлбөр 102 сая төгрөгийг байгууллагаасаа төлүүлсэн, 20 сая төгрөгийн унадаг дугуй авсан, хагас тэрбумаар машин авах тендер зарласан гээд түүний “балаг” дуусахгүй.
Х.Бадамсүрэн Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон нь үнэхээр тус спортоо хөгжүүлэх сэтгэлтэй дээ юу улс төрд “барьцаа ахиулах” зорилготой юу.
Чөлөөт бөхийн спортоор хичээллэж байсан эсэх нь ч эргэлзээтэй Х.Бадамсүрэн ийнхүү 100 хувийн саналаар Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Өдгөө гавьяаныхаа амралтад гарсан байх ёстой Х.Бадамсүрэнгээр Чөлөөт бөхийн холбоо дутсан уу? Зайгаа тавьж өгдөггүй улс төрч Х.Бадамсүрэнгээр удирдуулсан Чөлөөт бөхийн холбоо цаашид хэрхэхийг цаг хугацаа харуулах биз.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.117.181
1955 оны бадамсүрэн зогс!!!!! чөлөөт бөхийн холбоо чөтгөрийн холбоо боллоо.
Хариулах122.201.22.198
Эзэнгүй төрийн өмчийг дур мэдэн зарцуулах зорилготой нь хэнд ч тодорхой. Чөлөөт бөх бусад төрлөөс давуу эрх эдлэнэ гэсэн үг. Ер нь Төрийн өмчит компанийн өндөр албан тушаалтнуудыг ТББ-д удирдах ажил хийхийг хориглосон хууль маш чухал хэрэгтэй байна. Спортын холбоодоор дамжуулж төрийн өмчит компанийн мөнгийг угаадаг явдал хавтгайрсан шүү. Спортын нэрийг ашиглаж өөрсдийн хөө улс төрийн нэр хүндийг өргөнө, мөнгө угаана ашигтай байгаа биз дээ. Энхбаяр гишүүн л анхаардгаараа анхаарч хурал дээрээ сайн ярьж өгөөсэй.
Хариулах213.87.138.254
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах66.181.176.21
Хүний нэр зааж зүслэхгүйгээр "Эрдэнэтийн захирал"-ыг Холбооны ерөнхийлөгчөөр сонгох хэрэгтэй. Наад өвгөн чинь маргааш тэтгэвэртээ гарч ЧБХолбоо нэг хэсэгтээ ерөнхийлөгчгүй болно шүү
Хариулах192.82.67.35
Бадамсүрэндээ биш Эрдэнэт үйлдвэртээ учир нь байгаа байхаа
Хариулах