Х.Баттулга АН, МҮОХ-ны даргад зэрэг нэр дэвшиж, МОАХ-ын дарга сэтэртэйгээ зууралдсаар

2022/03/22

Ерөнхийлөгч асан Х.Баттулга дөрөвдүгээр сарын 3-нд болох АН-ын даргын сунгаанд нэрээ дэвшүүлж, Хэнтий аймгаас эхлэн 21 аймаг тойрон сурталчилгаагаа хийж байна. 

Улс төрийн тавцангаас "хөөгдөөд" буусан түүний эргэн ирэлтийг АН-ын даргын сунгаагаар ирнэ гэж тооцоолж байсан нь цөөхөн биз. Сонгуульд ялалт байгуулсан ч АН-ын даргаар хууль ёсны дагуу батламжлагдах эсэх нь тодорхойгүй байна.

Нөгөө талд Монголын ардчилсан холбооны дарга хэвээр байгаа хэмээн мэдээллэдэг ч Д.Монголхүүг даргаараа сонгочихсон гэх хэсэг бүлэг хүмүүс ч байгаа юм. 

Тэгвэл өмнө мэдээлж байсанчлан Х.Баттулга Монголын Үндэсний Олимпын хорооны даргад ч мөн нэрээ дэвшүүлжээ. Харин тус хорооны ээлжит чуулган энэ сарын 28-нд болно. 

МҮОХ-ны Ерөнхийлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар нэрээ дэвшүүлээд байгаа юм.

Ийнхүү Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэг сэтэртэй зууралдаж хоёрын төлөө "нойр хоолгүй зүтгэж", улс төрийн эргэн ирэлтээ хүчтэйхэн хийх бололтой. 



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.209
    2022/03/23

    Дарга болоод бүүр тараах хэрэгтэй дампуу нам

    Хариулах
  • 213.87.138.54
    2022/03/23

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.189.217
    2022/03/22

    ямар нэг дарга болохгүй бол шоронд орох гээд сандарч яваа биз дээ хөөрхий

    Хариулах
  • 202.126.89.222
    2022/03/22

    money bugdiig shiidnee gej

    Хариулах
  • 202.131.238.150
    2022/03/22

    ХОШИН ШОГ хөгширөхөөр хүүхэд нохойн доог болно оо гэж

    Хариулах
  • 66.181.161.124
    2022/03/22

    Яасан ч сэтэр зүүх дуртай хүн бэ дээ зайлуул

    Хариулах
  • 202.55.188.86
    2022/03/22

    Hutsna biz huugduud buusan xh geh shig

    Хариулах
  • 202.131.248.206
    2022/03/22

    Яадгийн дэмжинэшдээ.

    Хариулах