Орос улсын оршин тогтнолд аюул учирвал цөмийн зэвсэг хэрэглэнэ

Х.Есү
2022/03/23

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр "CNN" сувагт ярилцлага өгөхдөө ОХУ ямар тохиолдолд цөмийн зэвсгээ хэрэглэх талаар тайлбарлажээ.

Украинд дайн эхэлсний дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэрвээ мөргөлдөөнд НАТО татагдан орвол цөмийн зэвсэг хэрэглэхээр заналхийлж байсан. Мөн цөмийн зэвсэгт хүчнээ бэлэн байдалд шилжүүлэх тушаал өгч байв.

Энэ талаар CNN сувгийн сэтгүүлч Кристиан Аманпурын асуултад хариулахдаа Песков “Ерөнхийлөгч Путин манай санааг зовоож буй асуудлыг дэлхий нийтэд сонсгож, ойлгуулах зорилгоор ингэж хэлсэн. Бид юунд санаа зовж байгаагаа хэдэн арван жилийн турш Европ, АНУ, дэлхий дахинд хүргэхийг хичээсэн ч хэн ч биднийг сонсохгүй байна. 

Бидэнд дотоодын аюулгүй байдлын тухай цогц бодлого бий. Энэ нь олон нийтэд нээлттэй байгаа. Ямар шалтгаанаар цөмийн зэвсэг хэрэглэж болохыг тэндээс уншиж болно. Хэрвээ манай улсын цаашдын оршин тогтнолд аюул учирвал хэрэглэх боломжтой” гэж ярьсан байна.

2020 онд Путиний баталсан ОХУ-ын цөмийн зэвсгийн бодлогын баримт бичигт өгүүлснээр тус улс хоёр тохиолдолд л бөөнөөр устгах цөмийн зэвсгээ хэрэглэх ёстой гэнэ.

Нэгдүгээрт, ОХУ болон түүний холбоотны эсрэг цөмийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд, хоёрдугаарт, цөмийн бус зэвсгээр халдан довтолсны улмаас улс орных нь оршин тогтнолд аюул учирсан тохиолдолд гэж заасан байна.

Эх сурвалж: CNN 




Сэтгэгдэл (19)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 46.114.144.17
    Өчигдөр

    Афган, Ирак, Сири, Ливи бүгдийг газартай нь тэгшилж үгүй хийсэн. Хэн ч юу ч хэлээгүй бүгд чимээгүй хараад л сууж байсан.

    Хариулах
    • 192.82.78.164
      21 цагийн өмнө

      чи чи бас чимээгүй гөлөг царайлж сууж байсан тэ муу нохойн жогорхой

  • 213.87.150.191
    Өчигдөр

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 192.82.77.185
    Өчигдөр

    Укранд нууцаар хар тамхины бүлэглэл, хоригдолууд зэвсгээр туслаад байгаа нь нууц биш . Дэлхийг байгалын баялагтай орнуудыг дотроос нь бусниулсан АНУ нэртэй хамсаатнуудыг хашраах нь зөв дэмжинэ.

    Хариулах
  • 124.158.69.219
    Өчигдөр

    өмхий долларыг олон жил шүтлээ_, үнхээр хүмүүнлэг ардчилсан нийгэм байдаг юм байх гэж 30 жил горьдлоо, шал худалаа гэдэгийг USA сонгууль, иракийн дайн, сирийн дайн, феодалын нийгмээсээ салж ядаж байгаа афганаас харлаа хуучин ссср ийн орнуудын өнгийн хувьсгалууд., одоо тал нь зүүний зүгтэй байгаа дээрээ хамаг юмаа тавиаад хүүхдүүдийхаа ирээдүйг бодоод шинэ дайнд сэтгэл зүйн бэлтгэлтэй байхаас.. би ч 90 ээд оны орос польшийн золбин

    Хариулах
  • 103.212.119.145
    2022/03/23

    АНУ -д үзүүлэх хэрэгтэй дээ зөндөө олон улс орныг хэцүү болгосон одоо Ливи Ирак ямар байна даа хүмүүс нь төргүй зовж байна

    Хариулах
  • 202.9.40.231
    2022/03/23

    Орос улс хэзээч дийлдэхгүй. Цөмийн зэвсэг ашиглавал хамтдаал үгүй болно. Тиймээс тултал тулалдах ёстой. Монголчууд бидч оросын талд дайтах цаг ирэх биз

    Хариулах
    • 66.181.161.104
      2022/03/26

      Орос мөнхөд Оршиг

  • 139.5.218.242
    2022/03/23

    Хатуу аргаар үзэх хэрэгтэй! Муусайн Америк болон НАТО- н улсууд сөнөтүгэй! Агуу Орос гүрэн мандтугай! Ураа нөхдөө. Тийм биздээ Монголчууд аа.

    Хариулах
    • 66.181.161.104
      2022/03/26

      Ура тийм

    • 66.181.161.28
      2022/03/23

      Дэмжиж байна.

  • 66.181.161.37
    2022/03/23

    mangas bolchihsn yum bish u u

    Хариулах
  • 124.158.66.205
    2022/03/23

    Пүүтин ялагдаад, цөмийн зэвсгээр айлгаж байна.

    Хариулах
    • 66.181.161.104
      2022/03/26

      Путин ялна аа

    • 66.181.161.28
      2022/03/23

      АНУ, НАТО гэгч дарангуйлагчдад цөмийн цохилт яг таарна даа. Бусад улсад эрх ашиг, чөлөө байдаг гэдгийг тэд ойлгодоггүй шүү дээ.

    • 139.5.218.242
      2022/03/23

      Шаа миний хүү

  • 139.5.217.41
    2022/03/23

    Хэрэв аль нэг улс цөмийн зэвсэг хэрэглэвэл улс орноо хамгаалах биш дэлхий даяараа мөхнө гэдгийг бүгд л ойлгож байгаа. Путин цөмийн зэвсэг хэрэглэвэл өөрөө бас хамт сөнөнө гэдгээ мэдэж байгаа байх.

    Хариулах
    • 103.57.95.119
      2022/03/23

      Англи,польш, АНУ-цөмийн цохилт өгөх хэрэгтэй.

    • 139.5.218.242
      2022/03/23

      Алийш чаа