Хятадын өмнөд хязгаарт осолдсон China Eastern Airlines компанийн Boeing 737 нисэх онгоцны нэг хар хайрцгийг олсноо албаныхан Лхагва гарагт мэдээлжээ.
Аврагчид ослын газарт 46,000 метр квадрат талбайг самнасны үр дүнд нисгэгчийн бүхээгт байрладаг хар хайрцгийг олсон байна. Мөн анх удаа онгоцонд зорчиж явсан хүний цогцсын хэсгийг олсноо мэдээлжээ.
Хар хайрцгийг шинжлүүлэхээр Бээжингийн иргэний нислэгийн хүрээлэн рүү илгээсэн байна.
Нийт 132 хүнтэй нисэж явсан Boeing онгоц гэнэт өндрөө алдаж, эгц уруугаа газарт хүчтэй мөргөж осолдсон. Онгоц өндрөө алдаж эхлэх үед нислэгийн удирдлагын төвөөс холбоо барихад нисгэгчид огт хариулаагүй нь анхаарал татаж байна.
Эх сурвалж: South China Morning Post
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.155.146
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах66.181.161.62
orohgvi bnshde
202.126.90.19
Гадны оролцоотой бх магадлал тун өндөр бнаа гэж Тайванийн мэдээгээр ярьж бна
Хариулах