МАН-ын бүлэг: Эдийн засгийн хүндрэлийг давж гарах саналыг ЗГ бэлтгэх чиглэл өглөө

С.Гандэлгэр
2022/03/28

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарын гишүүд мэдээлэл өглөө.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгээр хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, улс оронд үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдлын талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгсөн. Хоёрдугаарт, газрын тухай хуулийн талаар хэлэлцсэн. Сүүлийн үед Монгол Улсын эдийн засаг ярвигтай байдалд байна. Ковидын хүнд нөхцөл байдлыг залгаад Орос, Украины дайны асуудал нөлөөлж байна. Улмаар гишүүд ярилцаад тодорхой шийдэл гаргалаа. Богино хугацаанд давж гарахын тулд УИХ шийдвэр гаргах шаардлагатай. Тиймээс Засгийн газрыг ойрын үед тодорхой саналуудаа бэлтгэж, боловсруулаад УИХ-д оруулж ир гэсэн ерөнхий чиглэл дээр тогтсон.

Газрын тухай хуулийн тухайд бүлгийн гишүүд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн" гэлээ



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.144.190
    2022/03/29

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах