ҮХЦ: УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзориг ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ

2022/03/28

Үндсэн хуулийн цэцэд иргэн Б.Төртүвшин, түүний өмгөөлөгч Ц.Монгол нар Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн гомдол гаргаж, улмаар Цэц Их суудлын хуралдаанаа өнөөдөр өглөө 9.30-д эхлүүлсэн билээ. 

Илтгэгч гишүүн Г.Туулхүүгийн илтгэснээр БГД-ийн 7-р хорооны иргэн Б.Төртүвшин нь Мөнхноён суварга ХХК-ийн нэхэмжлэлтэй БГД-ийн Татварын хэлтсийн татварын байцаагч нарт холбогдох хэргийн асуудлаар Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Тэгэхэд Ерөнхий шүүгч бус Ерөнхий шүүгчийн ажлын албанаас хариулт өгсөн нь шүүхээс гадуур шүүх байгуулсан хууль зөрчсөн асуудал гэж Цэцэд гомдол гаргажээ. 

Цэцийн дарга Н.Чинбатын тэтгэврийн насанд хүрсэнтэй холбоотойгоор УДШ цэцийн даргад нэр дэвшүүлэх зар түгээсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэх гомдлоос өөр асуудлыг өнөөдөр хэлэлцэж байгаа юм байна. Тэрхүү гомдлыг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байгаа аж. 

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Г.Туулхүү илтгэгч танилцуулжээ.  Ерөнхий шүүгчид холбогдуулан гаргасан иргэний гомдлыг хэрэгсэхгүй болгож, маргаан үүсгэсэн шийдвэрийг хүчингүй болгожээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.144.190
    2022/03/29

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах