УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкны асуудлаар зохион байгуулж буй ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна.
Энэ үеэр "Эрэл" компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Хамгийн найдвартай, сайн, зориулалтын зээл. УИХ, Засгийн газрын тогтоол хэрэгжээгүйгээс болоод ийм байдал үүссэн гэдгийг ярьж танилцуулсан.
2017 оны 12 сарын 15нд ашиглалтад орсон. Бүтэн дөрвөн жилийн турш зогсоогүй, засгийн газрын тогтоол хэрэгжсэн бол гэр хорооллын 200 мянган өрхийн 40 мянга нь хамгийн орчин үеийн , хамгийн хямдхан тохилог орон сууцад амьдрах байсан. Сургууль, цэцэрлэг, явган зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч. Ийм бололмжийг хэн алдуулав ? Ард түмний боломжийг алдуулаад байна.
Өвөл зунгүй ажилладаг. Өдөр шөнөгүй ажилладаг. Хорооллоор нь барьдаг, хамгийн орчин үеийн, 8-9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, -50 градуст дулааны хэмнэлттэй. Хамгийн хямд үнэтэй барилга бариулахгүй байх сонирхол хэнд байна. Манай үнэ бол доод тал нь 3-4 дахин хямдхан. Гэтэл 3-4 сая төгрөгийн үнэтэй гээд ярьж байна. Тийм үнэтэй байранд гэр хороололд амьдарч байгаа, ажилгүй, тэтгэмж авдаг хүнд нөхцөлд амьдардаг өрхийн орлогод нийцсэн орон сууц барья гээд байгаа.
Ийм орчин үеийн ганцхан үйлдвэр байж байхад утаагүй түлш гэж яриад байгаа. Утаагүй түлш түлээд хот ямар их хорт хийтэй байгааг харсан. Төгс шийдэл бол иж бүрэн барилгажуулах. Яг жинхэнэ жорлон, яндан дээр нь барилга барих ёстой.
Жил бүр 150 мянган мк соёл олон нийтийн барилга. Сургууль, цэцэрлэгийг хэлж байгаа. Дээрээс нь 5000 айлын амьны орон сууцыг тус үйлдвэр захиалж зах зээлийн ханшаар захиалж, зах зээлийн ханшаар худалдаж авах болно гэдэг баталгааг хөгжлийн банкинд гаргаж өгсөн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.149.227
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах