Өчигдөр гурван автомашин шатжээ

2022/03/30

Хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлага 3 сарын 29-ний өдрийн 12:59 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ангид иржээ.

Алба хаагчид 3 км зам туулан очиход хогийн цэгт хог шатаж галын дөлд “Хайлүкс” загварын суудлын автомашин өртөн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна.

Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Дээд салхит”-ын 30 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага  ирж гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид иргэн А-ийн “BMW Х-3” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны “Задгай”-д /Геологийн төв лабораторийн зүүн талд/ Суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 3 сарын 29-ний өдрийн 20:56 цагт гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 2 км зам туулан очиход иргэн Ү-ийн “Ландкрузер Прадо-95” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.154.149
    2022/03/31

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 91.165.180.125
    2022/03/30

    Buruu taldaa ruultee mashinuudiig bugdiin SHADAA avaar ikh garch bn..

    Хариулах
    • 202.126.89.122
      2022/03/31

      Тэнэг ухна