Өчигдөр /2022.03.29/ Ховд аймгийн Жаргалант сумын тавдугаар цэцэрлэгт бага насны хүүхэд өндрөөс унасан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл хүүхдийн биеийн байдлын талаар Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс Ховд.мн сайт тодруулжээ.
Жаргалант сумын БОЭТ-ийн Гэмтлийн тасгийн эрхлэгч Д.Цэрэнбадам:
"Өндрөөс унасан дөрвөн настай хүүхдийн биеийн байдал хүнд байсны улмаас гэмтлийн тасагт яаралтай тусламж үзүүлсэн. Эхний ээлжинд дунд чөмөг хугарсан, тархи доргилттой болохыг оношилсон. Эмийн эмчилгээг үргэлжлүүлж байна.
Хүүхдийн ухаан санаа хэвийн, харилцаа асуудалгүй байна. Дунд чөмөгний хугарлын тухайд засч, гипсдэж бэхэлсэн. Хүүхэд ямар шалтгаанаар унасан болохыг холбогдох байгууллага л тогтоох байх. Гэхдээ бидэнд өгсөн мэдээллээр цэцэрлэгийн хоёр багшийн нэг нь доод давхар руу хүүхэд авахаар буусан. Нөгөө нь нойл орсон үед энэ асуудал гарсан гэсэн."
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.154.149
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах