ДЦС-4-ийн удирдлагууд тэтгэвэрт гарж буй ажилчдынхаа тэтгэмжээс "ЗАВШИХЫГ ЗАВДСАН" уу

2022/03/30

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-нд 2022 оны гуравдугаар сарын 01-нд осол гарч, эрдэнэт хүний амь нас эрстсэн хэрэг гарсан. Гэвч тус үйлдвэрийн удирдлагууд нуун дарагдуулж, мэдээллийг гадагш задруулахгүй байхыг ДЦС-4-ийн ажилтнуудад өгсөн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан. Түүнчлэн тус байгууллагын удирдлагууд ажилчидтайгаа зүй бус харьцдаг, дарамталдаг, ажлын байр дээрээ архидан согтуурсан гэх мэдээллийг ажилчид нь хийгээд байгаа юм.

Ослын талаар ДЦС-4-ийн ҮЭ-ийн хороон дарга Д.Ган-Эрдэнэ хэвлэлд 

"Ийм төрлийн осол удаа дараа гардаг. 2013 онд бас ийм осол гарсныг бас л үйлдвэрийн осол гээд нуун дарагдуулсан. Өнгөрсөн арванхоёр сард бас нэг осол гарсан. Тэгээд хариуцлага тооцъё гээд ярихаар энгийн ажилтнаасаа инженер нь хүртэл үйлдвэрчний хорооны гишүүн байдаг учраас бид гишүүнийхээ эсрэг ажиллаж болохгүй нэг нөхцөл байдал үүсдэг. Бид бүгдийнх нь эрх ашгийг хамгаалахын төлөө явах ёстой. Саяхан хүртэл хэвийн бус нөхцөлд ажилласан ажилчдын удаан жилийн нэмэгдлийг өгүүлэхийн төлөө өнгөрсөн оны 11 сард олгох байсан зүйлийг хөөцөлдсөөр байгаад сая л шийдүүллээ. Мөнгө байхгүй, боломж байхгүй гээд шийдэж өгдөггүй. Үнэ тарифтаа баригдчихаад байна л гэдэг." гэжээ. 

Ажилчидтайгаа зүй бус харьцсан асуудал дээр "Дээрээс нь дарамт шахалт ихтэй. Ажилчдаа дээрэлхэн гадуурхах хандлага гаргадаг. Яам тамга руу бичиг явуулдаг. Шийдэхгүй, тоохгүй л байна. Ер нь үйлдвэрчний эвлэлийн хороог үл тоосон өнгө аястай байдаг." гэсэн байдаг. 

Түүнчлэн олон жил ажилласан ажилчиддаа орон сууц худалдан авахад нь зориулж санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Гэхдээ тэр дэмжлэг нь ялгавартай байдлаар олгогддог гэдгийг ч тус байгууллагын ажилтнууд хэлж байв. 

ҮЭ-ийн хорооноос нь Гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуягт албан бичиг явуулдаг ч хариу ирдэггүй талаар хэлж байв.

Тэгвэл тус байгууллагад өрнөөд буй асуудал даамжран тэтгэвэртээ гарсан ахмадууд хүртэл оролцов. ДЦС4 ТӨХК-ны хувьд олон жил ажиллаад тэтгэвэртээ гарч буй ахмад ажилчиддаа тэтгэмж өгдөг. Харин тус тэтгэмжээс Ү.Төмөрхуяг тэргүүтэй ДЦС4-ийн удирдлагууд 10% татвар суутгаж авсан байна. Энэ нь Татварын тухай хууль зөрчсөн үйлдэл бөгөөд 60 гаруй ахмад ажилтан хууль бусаар алдсан 10%-иа эргүүлж авахаар шүүхэд хандсан байна. Анхан шатны шүүх тус асуудлыг хэлэлцэж 10%-ийг буцаан олгох шийдвэр гаргажээ. Гэсэн хэдий ч хүн тус бүрээр нь шүүхээр оруулж, шүүхийн процессыг удаашруулж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж мөнгийг нь олгохгүй байгааг. Шүүхэд хандсан ахмадууд улсын тэмдэгтийн хураамжаас эхлээд өмгөөлөгч хөлслөх хүртэл хөрөнгө мөнгө зарцуулж хохирч байгааг ч хэлж байв. 

Энэ талаар ДЦС4-н ЭЗЦГ-ын дарга Я.Гэрэлмаа өөрийн цахим хуудсандаа бичиж холбогдох баримтуудыг хавсаргасныг хүргэе. 




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.154.149
    2022/03/31

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.90.71
    2022/03/30

    Хуулийн шийдвэр гарсан байхад төлөх мөнгөө хурдан төрөлдөө. Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандах ёстой юу

    Хариулах
  • 192.82.78.95
    2022/03/30

    Тэтгэвэрт гарсан ахмадуудад жилд 2 ч удаа /цагаан сар болон ахмадын баяраар/ тэтгэмж өгдөг. Гэтэл цахилгаан шугам сүлжээний газар нь өгч байгаа тэтгэмжээсээ татвар суутган авдаг. Бусад газарт бол тийм суутгал байдаггүй бололтой. Энэ нь тухайн газрын шийдвэр үү аль эсвэл дээрээс өгсөн үүрэг үү гэдгийг мэдмээр бна.

    Хариулах
  • 202.21.105.186
    2022/03/30

    Өндөр насны тэтгэвэрт гарсан ажилчны тэтгэмжийн мөнгөнөөс татвар авдаг байсан Ерөнхий нягтлан бодогч Төмөртогоогийн буруутай үйлдлийг Төмөрхуяг захирал ирсэнээр таслан зогсоож тэтгэвэртээ гарсан хүмүүс тэтэгэмжээ татваргүйгээр авдаг болсон шүү дээ. Төмөрхуяг захирлыг ирсэнээс хойш тэтгэвэр тогтоолгосон өндөр настнууд бүгд мэдэж байгаадаа. Харин өмнө нь татвар төлсөн хүмүүс Төмөртогоогоос үүнийгээ нэхэмжилж авах хэрэгтэй

    Хариулах
  • 122.201.24.34
    2022/03/30

    Энэ төрийн өмчийн газар төрийн албаар дүүрэн өлөнтсөн новшнууд байхымаа

    Хариулах