Монгол хүү бүх Японы ахлах сургуулийн аваргаар тодорлоо

2022/03/30

Японы "Кашива Ниттай” ахлах сургуульд сурдаг, 18 настай монгол хүү Батбаярын Намбардагва чөлөөт бөхийн бүх Японы ахлах сургуулийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний 125 кг-ын жинд алтан медаль хүртлээ. 

Монгол үндэсний бөхийн улсын начин Дугардоржийн Батбаярын хүү Б.Намбардагва нийт зургаан барилдаан хийж ганц ч оноо алдалгүй бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж, Бүх Японы ахлах сургуулийн аваргаар хоёр жил дараалан тодров. Тэрбээр өнгөрсөн жилийн долдугаар сард сонгомол бөхөөр хүнд жинд мөн ахлах сургуулийн аварга болж байсан юм. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.154.149
    2022/03/31

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.181.234
    2022/03/30

    Мунадаг хүүд баяр хүргэж, амжилт хүсье !

    Хариулах