Брюс Уиллис ярих чадваргүй болсны улмаас урлагийн замналаа өндөрлүүлэхээр болжээ

Х.Есү
2022/03/31

Холливүүдийн од Брюс Уиллис тархины өвчний улмаас бусадтай харилцах чадваргүй болсон тул урлагийн замналаа өндөрлүүлж байгааг гэр бүлийнхэн нь өчигдөр мэдэгджээ. 

“Эрүүл мэндийн зарим асуудалтай байсан Брюст саяхан афази өвчний онош тогтоогдлоо. Энэ нь түүний сэтгэн бодох чадварт нөлөөлж байгаа. Үүний улмаас тэр урлагийн замналаа орхихоос өөр аргагүй боллоо” гэж гэр бүлийнхэн нь Инстаграм хуудсаараа мэдэгдсэн байна. 

Анагаах ухааны эх сурвалжуудын мэдээлснээр тархинд цус харвасан тохиолдолд, эсвэл толгойн гэмтлээс үүдэлтэйгээр афази өвчин илэрдэг байна.

Ингэснээр тухайн өвчтөн ярих, ойлгох чадвараа алдаж, бусадтай амаар болон бичгээр харилцах боломгүй болдог гэнэ.

 

Эх сурвалж: AFP



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.177
    2022/04/01

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 77.205.52.173
    2022/03/31

    Minii xairlaj xundeldeg jujigchin iim zaluugaaraa ene aixtar xund evchin tussan ni tun xaramsaltai Eruul enxiig xusie

    Хариулах