Өсвөр насныхан мансууруулах эм судсаар тарьснаас болж амиа алдсан тохиолдол бүртгэгджээ

2022/04/04

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт нийт зургаан гэмт хэрэгт 10 этгээдийг дайчлан баривчилжээ. 

Шалгалтын явцад эд мөрийн баримтаар байгалийн гаралтай 158.7 грамм, химийн гаралтай 49.7 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хураан авсан бөгөөд одоогоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна. Уг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд, өсвөр үе хүүхэд, залуусын дунд хүн амын эмчилгээнд хэрэглэгддэг, жортой болон жоргүй олгодог эмүүдийг зориулалтын бусаар хэрэглэх, судсаар тарьснаас болж гар хуруунд нь үхжил үүсэх, амь насаа алдах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа талаар ЦЕГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс анхаарууллаа. 

Иймд эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулав.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.206
    2022/04/05

    Euphoria

    Хариулах
  • 66.181.161.120
    2022/04/05

    Ok

    Хариулах
  • 213.87.138.222
    2022/04/05

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 183.177.99.230
    2022/04/04

    энэ бол Капиталист нийгэмд байдаг л үзэгдэл өнөөгийн Капиталист Колон Монголын нүүр царай өөр хэлэх муу үг алга

    Хариулах