Шатахуун, мах, гурилын үнийн тогтвортой байдалд Засгийн газраас онцгой анхаарна гэв

2022/04/04

Шатахуун, мах, гурилын үнэ тогтворжуулах, нийлүүлэлтийг таслахгүй байхад анхаарах талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. 

Сангийн сайд Б. Жавхлан:   "Бидний өдөр тутмын амьдралд өргөн хэрэглээний бараа шууд нөлөөлдөг. Эдгээр бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах үүднээс эрх зүйн орчинд яаралтай өөрчлөлт оруулах, төрийн гол институт болон Монголбанк үүнд ямар үүрэгтэй вэ гэдгийг богино хугацаанд тодорхойлох нь чухал байна. 

Одоо үүсэж буй асуудалд бид зөв анализ хийх хэрэгтэй. Жишээ нь, шатахууны үнэ, нийлүүлэлт биднээс шалтгаалах нь маш бага.  Нэгдүгээрт,  нийлүүлэлтийн шоконд орж болохгүй. Тиймээс өнөөдрийг хүртэл шатахуун импортлогчдын хийсэн гэрээт худалдан авалтуудыг цаг хугацаанд нь хийх хэрэгтэй. Дараагийн хүндрэл нь үнийн асуудал юм. 

Урд нь арван төгрөгөөр 10 литр шатахуун татдаг байсан бол одоо арван төгрөгөөр 6-7 литр татдаг болж байгаа юм. Улмаар импортлогчдын татан авах хөрөнгө мөнгөний хүчин чадалд хомстол үүсэх эрсдэл бий. Үүнд, Засгийн газар хэрхэн яаж хамтарч ажиллах боломжтой гэдгийг харах хэрэгтэй. 

Долдугаар сар хүртэл нөөцийн махны нийлүүлэлтийг тогтвортой байлгах хэрэгтэй. Иймээс үнийг барих шийдэлтэй байна

Гурилан бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах чиглэлээр Засгийн газраас анхаарна. Үүнд, бэлтгэн нийлүүлэгчдийн оролцоо ч чухал нөлөөтэй. Хамгийн гол нь бид төрөөс боломж өгнө. Дээрээс нь хувийн хэвшлийнхэн болон тал талын оролцоо маш сайн байх ёстой. Ингэснээр богино хугацааны үүсэн нөхцөл байдлыг бага хохиролтой давна. 

Дээр дурдсан гол гурван бараанд төвлөрнө. Өөрөөр хэлбэл, шатахуун, мах, гурилын үнэ, нийлүүлэлтэд онцгой анхаарна гэсэн үг. Ямар ч байсан шатахуунтай байхад бизнес зогсохгүй.  Монгол хүн мах, гурилтай байхад ямар ч байсан болно. Харин бусад нэр төрлийн  барааг бүгдийг нь дийлэхгүй" гэсэн мэдээллийг өгчээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.222
    2022/04/05

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах