Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "ОХУ, Украинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Украин улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гарлаа.
Тодруулбал, Засгийн газрын нөөц хөрөнгөөс Украин улсад 200,000 ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо.
Ингэхдээ НҮБ-ын тусламжийн сангаар дамжуулж 150,000 ам.доллар, Улаан загалмай нийгэмлэг болон Улаан хавирган сар нийгэмлэгийн холбоогоор дамжуулж 50,000 ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг Засгийн газар нөөц сангаасаа гаргахаар шийдвэрлэсэн.
Түүнээс гадна, өнөөдрийн хурлаар олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж УИХ-д өргөн барихыг дэмжлээ.
Мөн төр, хувийн хэвшлийн талаарх хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзлээ" хэмээв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
98.169.36.32
Zuv shiudver bna
Хариулах202.126.90.119
байгаа олоогүй шийдвэр ЗГ их гаргах юмаа. Цүнх баригч зөвлөхүүдээ ахмад хүмүүсээр соливол арай ийм шийдвэр гаргахгүй дээ.
Хариулах192.82.82.80
Тэнэгтээчээ
Хариулах213.87.138.222
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах103.212.117.34
Донецк, Луганскаас гарч чадахгүй яваа орос иргэдэд адилхан 200 мяган долларын тусламж үзүүлж болохгүй юу. Үүнийг чинь оросууд юу гэж ойлгох юм.
Хариулах150.129.143.182
Ингэж байж бензинийхээ крантыг хаалгах нь дээ
Хариулах64.119.22.56
Зөв зөв чөтгөр путинээс болж их зовлоо сайхан ард түмэн
Хариулах202.179.25.186
одоо цагт хууль дүрэм , хүний энэ тэр огт ажиллахгүй ,зөвхөн хүчтэй нь хүчгүйгээ гэдэг байгалын хатуу хууль үйлчилнэ
202.179.25.186
чи холуур яваа зовлонг хар толгой дээрээ унагаж лай болох нь дээ