Сонгинохайрхан дүүргийн 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр талбайд зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан контейнер, гараашийг чөлөөлөх ажил үргэлжилж байна. Тус ажлын хүрээнд одоогийн байдлаар 15-р хорооны 251 гарааш, 16-р хороо 149 гарааш, чингэлэгийг буулгаж, талбайг чөлөөллөө.
Энэхүү талбайд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон Нийслэл, дүүргийн холбогдох албан тушаалтнууд ажиллав. Тэд тохижилтын ажлын зураг төсөлд иргэдийн саналыг тусгах, хэрхэн өөрчлөлт оруулах талаар ажлын талбайд нөхцөл байдлыг үнэлэн оршин суугчид болон объект эзэмшигчидтэй уулзсан байна.
Сонгинохайрхан дүүргийн 1-р хороолол орчмын 60 байршилд нийт 1559 ширхэг тоосгон болон бетон гарааш, контейнер, төмөр зөөврийн чингэлгийг буулгаж, газар чөлөөлөхөөр төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд 9.5 га газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэн иргэдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.150.9
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах