Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх “АНЗААР” аяны нээлт боллоо

С.Гандэлгэр
Өчигдөр 18 цаг 27 минут

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар болон СХД-ийн цагдаагийн газартай хамтран “АНЗААР” сургалт, нөлөөлөл, мэдээллийн аяныг өнөөдөр эхлүүллээ. Тус аяны нээлтэд Сонгинохайрхан дүүргийн бүх шатны төрийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Тухайлбал:

СХД-ийн  ИТХ-ын дарга Б.Хуягбаатар

СХД-ийн  Засаг дарга  Н.Алтаншагай

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Дашдондов

СХД-ийн ерөнхий прокурор Д. Отгонбаяр

ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Батхуяг

ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Зоригтбаатар

СХД-ийн Цагдаагийн газрын дарга Х.Ууганбаяр

Цагдаагийн 1-р хэлтэс дарга Дэд Хурандаа Г.Байдраг

Цагдаагийн 2-р хэлтэс дарга Хурандаа Б.Батхүү

Цагдаагийн 3-р хэлтэс дарга  Хурандаа Б.Алтансүх нар оролцсон юм.

Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ жилээс жилд өсөж байгаа гэсэн тоон мэдээлэл бий. Харин 2020-2021 онуудад цар  тахлын улмаас хил хаасантай холбоотойгоор энэ төрлийн гэмт хэргийн тоон мэдээлэл буурсан байна. Гэсэн хэдий ч хилийн хориг тавигдсанаас хойш тогтмол нэмэгдэх хандлагатай байгаа аж. Хар тамхи хэрэглэгчдийн дийлэнх хувийг 13-35 насны залуучууд, өсвөр үеийнхэн эзэлдэг. Үүний 70 гаруй хувь нь 25 хүртэлх насны залуус байгаа юм. Үүнээс үндэслэн гэр бүл, сургуульд суурилсан арга барилаар өсвөр насны хүүхэд, залуус болон тэдний эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан, албан хаагчдад мэдлэг, мэдээлэл өгөх зорилго тавиад байна.

Хар тамхитай тэмцэх газрын тоон мэдээнээс үзэхэд сүүлийн 5 жилйн хугацаанд //2017-2021/ улсын хэмжээнд мансууруулах бодс, сэтгэцэд нөлөөт эм бодистой холбоотой нийт 939 гэмт хэрэг, 1173 сэжигтэн бүртгэгдээд байна. Үүний 72 гэмт хэрэг буюу 7.7 хувь нь манай дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж, 81 сэжгтэн холбогдсон байна. Мөн хугацаанд тус дүүрэгт оршин суух хаягтай 116 сэжигтэн бүртгэгдсэн гэх мэдээлэл бий. Энэ тоо баримтууд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийн хэрэглээг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлага үүсээд байгааг харуулж байна.

Тиймээс Сонгинохайрхан дүүргийн ГХУСАЗСЗ-өөс ЦЕГ-ын ХТТГ, дүүргийн Цагдаагийн газартай хамтран “Мэдээллээ сайжруулъя, Анхаарлаа хандуулъя” уриан дор “АНЗААР” сургалт, нөлөөлөл, мэдээллийн аяныг эхлүүлж байгаа юм. Аян нэг сарын хугацаанд буюу 4-р сарын 5-наас 5-р сарын 5 хүртэл үргэлжлэх юм.

Гэмт хэргийн гаралт, тоо баримтын ардаас хөөцөлдөх бус түүнээс урьдчилан сэргийлж иргэд олон нийтэд зөв мэдээ, мэдээлэл хүргэх нь нэн чухал билээ. Энэ ажлыг үр дүнтэй зохион байгуулахад дүүргийн Шүүх, прокурор, цагдаагийн байгууллага, нутгийн захиргааны байгууллагууд, ерөнхий боловсролын болон их дээд сургуулиуд, эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв зэрэг бүх шатны байгууллагын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Мөн мансууралгүй ирээдүйн төлөө иргэн бүрийг “АНЗААР” аянд нэгдэхийг хүсэж байна.


Сонгинохайрхан дүүргийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохьцуулах Салбар Зөвлөл



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.150.9
    Өчигдөр

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах