Ерөнхий сайд өнөөдөр жагсагчидтай уулзана

7 цаг 34 минутын өмнө

Өчигдөр үнийн өсөлт,  нийгмийн тэгш бус байдлыг эсэргүүцсэн оюутан залуус Сүхбаатарын талбайд ажлаа хийхийг шаардан жагссан. 

Холбогдох сайдуудад долоон шаардлага хүргүүлж, хариуг нь авахаар Төрийн ордоныг хэд хэдэн удаа тойрсон. Харин долоон шаардлагыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт өгсөн бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жагсагчидтай уулзахыг шаардаж, шөнийн 03.00 цаг өнгөртөл жагссан.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр  жагсагчидтай уулзана гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн.  Тэрбээр "Засгийн газарт 7 шаардлага  хүргүүлсэн. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсэг гаргах захирамж гаргая, улмаар ажлын хэсийг өөрөө ахалъя гэсэн. Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуусын шаардлагад хариу өгч, уулзана" гэсэн юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.135.246
    2022/04/09

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах