Их Британийн ерөнхий сайд Киев хотод гэнэтийн айлчлал хийлээ

2022/04/10

Бямба гарагт Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон дайны нөхцөлд байгаа Украины нийслэл Киев хотод урьдчилж мэдэгдэлгүйгээр айлчилсан байна.

Өчигдөр бас Австрийн канцлер Карл Нехаммер тус хотод айлчлан очсон юм.

Ерөнхийлөгч Зеленскийтэй уулзах үеэрээ Жонсон зэр зэвсгийн шинэ тусламж үзүүлэхээ амлажээ.

Баасан гарагт Британийн засгийн газар 100 сая фунт стерлингийн үнэ бүхий өндөр технологийн зэвсгийг Украинд нийлүүлэх шийдвэрийг зарлаад байсан юм. Үүнд нь агаарын довтолгоог эсэргүүцэх Starstreak пуужингийн системүүд, 800 ширхэг танк эсэргүүцэх пуужингийн систем багтаж байв. Тэгвэл Жонсон айлчлалынхаа үеэр 120 хуягт тэрэг, тэнгисийн довтолгооноос хамгаалах шинэ системийг нэмж нийлүүлэх болсноо Зеленскийд дуулгажээ.

Үүнээс гадна Жонсон эдийн засгийн тусламж дэмжлэг үзүүлэхээ амлахдаа Дэлхийн Банкны $500 саяын зээлд баталгаа олгож, Их Британиас Украинд олгох зээлийн баталгааг $1 тэрбум хүргэхээ мэдэгдсэн байна.

“Өнөөдөр би ерөнхийлөгч бөгөөд найз Зеленскийтэй Киев хотод уулзаж, Украины ард түмнийг тууштай дэмжиж байгаагаа илэрхийллээ. Оросын харгис түрэмгийлэгчидтэй тэмцэж буй тус улстай эв санааны нэгдэлтэй байгаагийн илэрхийлэл болгож санхүү, зэр зэвсгийн шинэ тусламжаа бид үзүүллээ” гэж Борис Жонсон твиттер хуудсандаа мэдээлжээ.

Тэрбээр уулзалтын дараа гаргасан мэдэгдэлдээ “Украин улс саад бэрхшээлийг даван туулж, Оросын цэргийг Киевийн хаяанаас буцааж чадсан нь 21 дүгээр зууны цэрэг дайны хамгийн аугаа ололт амжилт байлаа. Энэ бол ерөнхийлөгч Зеленскийн тууштай удирдлага, Украины ард түмний дийлдэшгүй баатарлаг эр зоригийн үр дүн юм” гэсэн байна.

Киев хотод ирэх Европын удирдагчдын айлчлал үргэлжилсээр байгаа.

Баасан гарагт Европын Холбооны гүйцэтгэх засаглалын тэргүүн Урсула фон дер Ляйен мөн Киев хотод хүрэлцэн ирж, Зеленскийтэй уулзсан юм. Өмнө нь Чех, Польш, Словенийн төр засгийн удирдагчид бас ирж байв.

Өчигдөр Киевт ирсэн хүндтэй зочдын нэг Австрийн канцлер Нехаммер хэлсэн үгэндээ Европын Холбоо дайныг дуусах хүртэл Оросын эсрэг хориг арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авах төлөвлөгөөтэй байгааг батлан илэрхийлжээ. Тэрбээр Австрийн элчин сайдын яам баруун Украинаас Киев хотод буцан нүүж ирэхийг энэ үеэр амласан байна.

Урсула фон дер Ляйен өчигдөр буюу Бямба гарагт Польшийн нийслэл Варшав хотод зохион байгуулагдсан Украины дүрвэгчдэд туслах олон улсын хандивын арга хэмжээнд оролцжээ.

Түүнтэй хамт Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо нар байлцсан юм.

90 минут үргэлжилсэн арга хэмжээний дараа Украины дүрвэгчдэд туслах санд $11 тэрбумын хандив цуглажээ.

Украинд дайн эхэлснээс хойш 4.4 сая хүн эх орноосоо дүрвээд байгаагийн 2.5 сая нь Польш улсад ирсэн юм.

Хандивын арга хэмжээний төгсгөлд Жон Ленноны хүү Жюлиан Леннон аавынхаа “Imagine” дууг анх удаа олны өмнө дуулсан байна.

 

Эх сурвалж: Associated Press



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.134.226
    2022/04/11

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
    • 81.218.139.35
      2022/04/20

      TENEGEE CHI .....ovchtei bol ertkhen emchid uzuulj EMCHLUUL za yu.... ene sedevt chinii Tolgoi denduu jijegdene....

  • 77.205.153.40
    2022/04/10

    Odoo 21p zuund UKRAIN gedeg uls bainaa Delxii dayar Ukrain ulsiig demjij baina

    Хариулах
  • 202.9.46.147
    2022/04/10

    МАРИУПОЛЬ БУЮУ АЗОВЫН ТЭНГИСИЙН ЭРЭГТ ИХ ЧИНГИС ХААНЫ ЗЭВ,СҮБЭЭДЭЙ ЖАНЖИНГУУД МОНГОЛЫН ИХ ЦЭРГИЙГ ТОЛГОЙЛОН ОЧИН ЭЗЛЭЖ БАЙСАН ТҮҮХЭНД УКРАИН ГЭДЭГ УЛС БАЙГААГҮЙ ОРОСЫН НУТАГ БАЙСАН ГЭЖ САНАГДАЖ БАЙНА. БИ АНДУУРЧ БАЙГАА ЮМ БОЛОВ УУ НАЙЗУУДАА ? ХЭЛЭЭД ӨГӨӨЧ

    Хариулах