Эрдэнэт хотын иргэд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах санаачлагыг гаргаж, өнөөдөр гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.
Н.Алтанхуяг нь 2017-2020 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллахдаа АН-ын нэр хүндийг унагаасан гэдэг шалтгаанаар 2020 оны сонгуулийн өмнө АН-аас хөөгдөж байсан юм. УИХ-ын 2020 оны сонгуулиар АН-ын хэд хэдэн улс төрчид нэр дэвших боломж олдоогүй бөгөөд Н.Алтанхуяг УИХ-д Эрдэнэтээс бие даан нэр дэвшин сонгогдож байв.
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал хөндөгдөж, 1.8 их наяд төгрөгийн өр үүссэн. Иргэд банкнаас зээл авсан ч төлөөгүй байгаа улс төрчид, тэдний хамаарал бүхий компаниуд болон нөлөө үзүүлсэн этгээдүүдээс хариуцлага нэхэж байгаа энэ үед Н.Алтанхуягийн оролцож, Хөгжлийн банкнаас гаргуулсан олон тэрбум төгрөгийн зээл хөндөгдөж эхлээд байна.
Н.Алтанхуяг нь Ерөнхий сайд байхдаа Худалдаа хөгжлийн банкны эзэн “сахал” Д.Эрдэнэбилэгийн мэдэлд Хөтөлийн Цемент шохой ХК, Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрийг өгч, Хөгжлийн банкнаас удаа дараа олон тэрбумын зээл олгох шийдвэрийг гаргасан. Мөн “сахал” Эрдэнэбилэгийн компанийн барьсан төмөр зам зэргийг улсад өндөр үнээр худалдан авахад баталгаа гарган өгч байсан зэрэг баримтууд өнөөдөр ил болсон байгаа.
Үүнээс гадна Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монголбанктай хамтран 3 их наяд гаруй төгрөг хэвлэн Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үнийг тогтворжуулж чадаагүй, эдийн засагт дарамт өгч, төгрөгийн ханш унагааж байсан юм.
Мөн өөрийн хүргэн Г.Дэнзэнгээ ЗГХЭГ-ын даргаар ажиллуулж, хүргэндээ “Эрдэнэс Тавантолгой” компаниас 17 тэрбумын тендер авч байсан нь илэрч байв. Хөгжлийн банктай холбоотой нөлөө бүхий улс төрчдийн жагсаалтыг тэргүүлж байгаа Н.Алтанхуягийн улсын төсвийн хөрөнгийг үрсэн баримт тэрбум, тэрбумаар биш их наядын хэмжээнд яригдаж магадгүй байна.
Тиймээс Эрдэнэт хотын иргэд УИХ-д илгээсэн гишүүнээсээ хариуцлага нэхэж, түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татахаар гарын үсэг цуглуулж байна гэж иргэд мэдээлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.23.18
Ёстой зальжин баяд.
Хариулах103.212.119.38
Хичнээн ч гарын үсэг цуглуулаад эгүүлэн татаж чадахгүй шүү дээ. Үндсэн хуулийг хийхдээ ард иргэдийг ингэж тэмцэхийг нь хааж, гэмт хэрэг хийсэн ч УИХ гишүүнийг хамгаалах зорилготой хийсэн. Ламжав, Лүндээжанцан нар авилгалчдын захиалгаар ийм л Үндсэн хуулийг хийж өгч, эрх баригчдын өгсөн угаадсаар нь хооллодог байсан. Үүнийх нь төлөө Ламжав, Лүндэээжанцан нарыг шоронд хийх ёстой.
Хариулах202.126.89.201
Алтанхуяг бол ердөө л жүжигчин. Өөрийг нь дагасан нуруугаар залиар адилхан олон жүжигчид бий.
Хариулах213.87.148.250
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах64.119.18.224
76 dotorhi Arai gaiguichuudin neg bh shu
Хариулах202.9.46.140
Өнгөрсөн бүтэн жил гарын үсэг зуруулсан тэр нь яасын бол доо
Хариулах202.55.188.81
Алтанхуяг гэмгүй царайлсан хамгийн адгийн хулгайч.
Хариулах202.9.41.7
Эргүүлэн татах хууль байгаа юм уу?
Хариулах158.69.75.144
Манайхан хулгайчаа мэдэхгүй дэмжинэ гээд элбэгдорж баттулга алтанхуяг монголыг хамгийн их хохироосон улс төрчид
Хариулах203.91.115.47
Алтанхуягийг дэмжинээ
Хариулах192.82.78.126
Алтанхуяг юм хийх гэж гялтайгаагүй,нүгэлээ далдлах гэж гялтайхын дээдээр гялтайж самбар шохой хоёроос салахаа байсан байвал яахав,баримт бол баримт шүүдээ?
Хариулах202.126.89.129
ийм тэнэг ар өвөргүй юм яриад байгаа учраас өвөс эмээ нар буруудаад байгаа юм.Их хуралд байгаа юм иийе гэсэн гялтайх хүмүүсийн нэг шүү.нийгмээс арчигдаваа хөгшчүллээ .хүүхдүзди
Хариулах192.82.74.176
Хуц оо муу ман ын тавиулууд минь. АЛТАНХУЯГ-ыг ахиад сонгоно
Хариулах66.181.189.184
Эрдэнэ янз бүрийн жижиг юмаар олон гишүүдийг хөөлөө л гэдэг. Сая хүртэл хөөсөн гэсэн Батсуурь намын даргын сунгаанд оролцож байх жишээтэй. Зарим нь яагаад хөөгдсөнөө мэдэхгүй байдалтай байдаг.
66.181.189.184
Энэ удаагийн УИХ-д Алтанхуяг шиг зөв бодолтой зөв яриатай үйлдэлтэй гишүүн цөөн бгаа даа.
220.122.45.84
Cham shig mal l songono doo ugaasaa.zolbin shees
124.158.69.69
Н.Алтанхуяг Гансүхийн нэрээр нүүрс хулгайлж бгаад баригдсан. Үүнийг нь Элбэгдорж хамгаалаагүй учраас хонзогнодог. Новшийн хулгайч мөртлөө сайхан жүжиглэж чаддаг.
Хариулах66.181.189.184
Тэр нүүрсийг иргэдэд ашигтай маш хямд өгч байсан. Тэнд Элбэгдорж МАН нарын улс төр орж Мөнхтуяа гэдэг эмэгтэйг хэлмэгдүүлж суулгаад дараа нь уучлалт гуйж суллалаа биз дээ.