Өнгөрсөн долоо хоногт Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг төрд эргүүлэн авах түр хорооноос аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны эзэн Д.Эрдэнэбилэг нарт Төмөрлөгийн үйлдвэрийг төрд буцааж авах, концессийн гэрээг хүчингүй болгох шаардлага хүргүүлээд байсан. Энэ дагуу өнөөдөр Дархан-Уул аймагт “Иргэдийн индэр” нээлттэй хэлэлцүүлэг болж байна.
Хэлэлцүүлэгт Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн захирал Н.Отгонбаяр, Н.Энхчулуун тэргүүтэй удирдлагууд, Дархан-Уул аймгийн 600 гаруй иргэд оролцож байна.
Дархан-Уул аймгийн иргэд “Кью Эс Си” ХХК нь байгаль орчинд халгаатай ханддаг, Дарханчуудын баялаг болсон орд газруудыг гадныханд эзэмшүүлдэг, жижиг төмөрлөгийн үйлдвэрүүд замбараагүй байгуулагдаж байгаад дургүйцэж байна.
Дархан-Уул аймгийн ШУТИС-ийн оюутны холбооны дарга Б.Болдбаатар уулзалтын үеэр “Дарханчууд дархандаа амьдармаар байна. Гэтэл “Кью Эс Си” ХХК нь ажлын байрыг цомхтгож байна. Залуучуудыг дэмжихгүй байна. Дарханчуудын төдийгүй Монголчуудын өв хөрөнгө болсон төмрийн хүдрийг шууд хужаа руу ачиж байна. Гэтэл бид төмрийн хүдрийг баяжуулах боловсруулахын төлөө сурч байна. Бид яах гэж сурч байгаа юм бэ” хэмээн асууж байлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.148.250
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах