Нью-Йоркод гарсан халдлагад Монгол хүн өртөөгүй гэв

Х.Есү
2022/04/13

Мягмар гарагийн өглөөний 08.30 цагт Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт байрлах Сансет Паркийн 36 дугаар гудамжны метроны буудалд зэвсэгт халдлага болжээ.

Барилгын ажилтны өмсгөлтэй, утааны маск зүүсэн, галт зэвсэгтэй этгээд галт тэрэг зогсох үед утаа ялгаруулагч ашиглан өөрийгөө далдалсны дараагаар зорчигчид руу гал нээж, улмаар 29 хүнийг шархдуулсан байна. Уг хэргийг терроризмын үйлдэл гэж үзэхгүй байгаагаа Нью-Йорк хотын цагдаагийн газраас мэдэгдээд байна.

Тус хотод манай улсын 400 гаруй иргэн оршин суудаг бөгөөд уг халдлагад монгол иргэд өртөөгүй гэдгийг АНУ-д суугаа Элчин сайдын яамны консулын хэлтсээс мэдэгдлээ. 

Иймд тус улсад суугаа монгол иргэд шаардлагагүй тохиолдолд хүн олон цугласан үзвэр, үйлчилгээний газруудаар явахгүй байх, нийтийн тээврийг аль болох ашиглахгүй байх, хэрэв явах тохиолдолд дор бүрнээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: АНУ-Д СУУГАА ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.168
    2022/04/14

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 202.179.24.222
    2022/04/13

    Энэ новшийн америк гэж гаж донтонгуудаар дүүрсэн лаларын улс байхынмаө

    Хариулах