Соёмботой уулын орой дээр газар олгожээ

С.Гандэлгэр
2022/04/13

Соёмботой уулын орой дээр газар олгожээ. Ингэхдээ бүр орой дээр нь газар олгожээ. Өмнө нь 2016 онд БОАЖ-ын сайд Н.Батцэрэн тус уулан дээр барилга барих зөвшөөрөл олгож, газар шорооны ажил эхлүүлж байсан. Улмаар дараагийн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол газрын зөвшөөрлийг нь цуцалж байсан. 

Тэгвэл энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ

"Богдхан уулын дархан цаазат газарт болон Туул голын сав дагуу олгогдсон газруудыг нягтлан шалгаж байна. Удахгүй хүн бүр бүх мэдээллийг ил тод үзэх боломжоор хангана.

Зарим иргэд заавал голын дагуу газар авна, үгүй бол жагсаал хийж өлсгөлөн зарлана гэсэн иргэд ч байна. 1,6 сая иргэний ундаалдаг усны сав газраа хамгаалахгүй бол болохгүй гэдгийг анхааруулья.

Жич: Бурхан барихтай холбоотой ажлын хэсэг гарч шалгаж байгаа болно. Соёмботой уулнаас тусдаа асуудал." хэмээлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.201
    2022/04/14

    Газрыг хаана ч олгож болно шүү дээ. Монголын тамын тогооны сэтгэхүйг халъя

    Хариулах
  • 213.87.156.168
    2022/04/14

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах