Ч.Хүрэлбаатар: Л.Халтар, Б.Лхагвасүрэн нарт хариуцлага тооц ! Ажлаа мэддэг хүнээ тавихгүй бол удах тусам ИНФЛЯЦ ӨСНӨ

С.Гандэлгэр
2022/04/13

Тэрбээр, "Монгол Банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрээн энд тэнд хүмүүс шүүмжилчихлээ гээд шүүх цагдаад эрүүгийн цагдаад,нийслэлийн цагдаа, дүүргийн цагдаа гээд бүгдэд нь өгч солиорч байхаар ханшаа яаж зөв болгох вэ гэдэг дээр анхаарлаа хандуул !

Монгол Улс хэзээ хоёр ханштай явж ирсэн юм. Энэ ханш уналт чинь импортын бараагаар дамжиж Монголд инфляц болж явж байгаа. Тэгэхээр Б.Лхагвасүрэн та ханшаа хэзээ яаж цэгцлэх юм! Хэзээ хоёр ханшаа болих юм. Хэзээ наад бодлогуудаа зөв болгож явах юм. Ханшны байдлыг хэзээ тогтворжуулах юм. Ард түмэн тийм л юм асуугаад байна.

Тээвэр хэзээ хэвийн болох юм. Ханш хязгаарлалттай өгдөг, давхар стандарттай болоод байгааг зогсоож өгөөч гэж л хэлээд байгаа юм.Би бүлгийн хурал дээр хэлсэн. ЗТХЯ-ны Л.Халтар, Монгол Банкны Б.Лхагвасүрэнд хариуцлага тооц!Одоо дахиад хэлж байна. Хариуцлага тооцохгүй удах тусам асуудал улам ужгиран хүндэрнэ. Мэддэг хүнээ тавихгүй бол мэдэхгүй хүмүүс ажиллуулсаар байгаад инфляц өсөөд байна. Мөнгөний бодлого инфляцад хамаагүй гэж яаж амнаас чинь гарч чадаж байна аа. Чи бол эдийн засагч хүн биш! Хүнд өвчтэй хүний хагалгааг мэргэжлийн хүн хийдэг болохоос биш, мэргэжлийн хяналтын байцаагч хийхгүй. Ийм буруу юм хийж явсаар байгаад улс орны эдийн засгийг унагааж байна шүү гэдгийг удаа дараа хэлээд байна. Энэ байдлаараа бид нар нар үзэхгүй. Би чиний оронд байсан бол өргөдлөө өгөөд Монголын төрөөс зайлах байсан. Л.Халтар та хоёр 3.4 сая хүний амьдралын там болгочхоод яаж ичихгүй наана аа суугаад байж чаддаг байна аа.




Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.32
    2022/04/16

    Инфляц яахав өснө хөрш орныхоо эдийн засгийн нөхцөл байдалыг бид эрхгүй үүрэлцэх л болно. Харин Хүрэлбаатар таны хөгжлийн банкнаас зээл авсан нөхөдтэй хуйвалдаж МАН сонгуулийн санхүүжилт авсан балаг одоо ид л шалгагдаж байгаа шүү дээ үүнд нөлөөлөх тул хашгирч байгаа лдоо та

    Хариулах
  • 64.119.30.125
    2022/04/14

    Хариуцлага тооцох хэрэгтэй. Ерөнхий сайдаа барааны үнэ нэмэгдээд хэцүү бна шүү. Эдийн засагч хүний хувьд Хүрэлбаатар гишүүн эрхт сануулаад бсан. таныг дэмжиж байна.

    Хариулах
  • 103.111.68.3
    2022/04/14

    энэ нөхөр өөрөө байхдаа юу хийсэн юм засаг унгаж ерөнхий сайд болно гэж бодож байсан нь бүтэхгүй болоод одоо шоронд орох дөхөхөөрөө олон юм яриад зүгээр ажлаа хийж байгаа хүмүүс рүү дайрдаг

    Хариулах
  • 66.181.186.122
    2022/04/14

    Ер нь бол үнэн шүү.Ажлаа хийж чаддаг мэргэжлийн хүний үгийгсонсож хамтарч ажилла.Манайх шиг гадны хараат улс долларын ханшаа бахьж бхгүй бол сүйрнэ.ЭЗ хүн бол үүн дээр эртнээс анхаарч бодлоготой бх хэрэгтэй.Халтарч бүүр хэрэг алга.Ийм бодлого тодорхойлогч нар хэцүү шүү гараас нь юм гарахгүй.

    Хариулах
  • 202.21.108.136
    2022/04/14

    халтар ажлаа хийж чадахгүй байгаа нь үнэн

    Хариулах
  • 213.87.156.168
    2022/04/14

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.161.115
    2022/04/14

    Зөв шүү Ажлаа мэдэхгүй юмнуудын гаргахгүй энэ eрөнхий сайд Оюунэрдэнэ ч саад юмаа

    Хариулах