АТГ-аас гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин нарыг яллагдагчаар татах санал гаргажээ

2022/04/15

Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн прокурорын газарт Хөгжлийн Банкны хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татах саналыг гаргасан байна. 

Тодруулбал, АТГ-ын ажлын хэсэг цуглуулсан нотлох баримтдаа үндэслэн Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшин эрх мэдлээ урвуулж, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, их хэмжээний зээл өгсөн буюу Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татах санал гаргажээ.

Эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах эсэх саналыг хуулийн дагуу хяналтын прокурор Улсын ерөнхий прокурорт гаргах юм. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.41
    2022/04/17

    Ямар цөөхөн хүн бэ Бусад нь яасан бэ

    Хариулах
  • 213.87.152.184
    2022/04/16

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.161.28
    2022/04/15

    нөгөө бямбацогт хаашаа алга болов

    Хариулах
  • 125.31.10.15
    2022/04/15

    Нөгөө бямбацогт хаашаа алга боловоо?Бас зальтай муухай нөхөр байна.

    Хариулах
  • 124.158.64.180
    2022/04/15

    Яг энэ хэд чухамдаа алам луйварчид мөн. Ялангуяа алтанхуяг новш худлаа эх оронч болж жүжиглэдэг. Дээр эм шулам Адьяасүрэнг нэм.

    Хариулах