Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон сайд нар танилцуулж байна.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, саяхан болсон жагсаалтай холбоотойгоор 15 багц шаардлага болон бичгээр ирүүлсэн 270 гаруй шаардлагын дагуу ажлын хэсэг байгуулсан.
Тэгвэл энэ үеэр Ерөнхий сайд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хэрхэн барих талаар ярьлаа.
Тэрбээр "Үнийн өсөлтийг бууруулах зорилготой хуулийг баталснаар гурил, махны үнийг тогтоон барих боломж үүснэ гэж үзэж байна. Тодруулбал, төрөөс үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, улмаар тариаланчдад хуримтлагдсан өмнөх жилүүдийн улаанбуудайн нөөцийг худалдаж авна.
Мөн өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар импортоор оруулж ирдэг цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн татварын таван хувийг түр хугацаанд тэглэх саналыг УИХ-д оруулахаар боллоо. Энэ бол түр хугацаанд буюу 2022 он дуустал хэрэгжинэ. Цаашлаад нөхцөл байдлаа харж явах шаардлагатай.гэв"
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.191.194
Тэглэлээ гээд үнээ бууруулдаггүй шүү дээ. Улс татвараа авч байсан нь дээр байх доо
Хариулах202.126.88.233
Тэглэлээ гээд ард олонд ашиг нь ирэхгүй.Худалдаачдын ашиг орлого нэмэгдэнэ.үнээ нэмдэгээрээ улам нэмнэ.Үүнд хатуу хяналт тавьж, үнийн дүнг тогтоож өгвөл....
Хариулах213.87.152.184
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах