ТОДРУУЛГА: Цагдаа охинд буу тулгаж, гавлаж шөнөжин байцаагаагүй гэж мэдүүлсэн. Шалгаж тогтооно

2022/04/18

Б.Одончимэг: Охиныг минь буудна гэж айлган сүрдүүлж, хэрэг хүлээлгэсэн

Ховд аймгийн Дарви сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар 13 настай охиныг ээжид нь хэлэлгүй гэрээс нь аваад цагдаагийн хэсэг дээр 24 цагийн турш гавлаж хонуулсан гэх хэргийн талаар бид мэдээлсэн билээ. Тодруулбал, Цагдаагийн алба хаагчийн унадаг дугуй алга болсон явдалд охиныг буруутгаж, гэрээс нь авч явж цагдаагийн хэлтэс дээр хонуулсан хэмээн охины ар гэр хэвлэлийнхэнд хандсан юм.

Энэ талаар охины ээж Б.Одончимэг “Намайг гавлаж хонуулсан, чих мушгисан, ээмгийг минь хугарч унатал алгадаж, хана мөргүүлж, хоолой боосон гэж охин маань хэлсэн. Машины номероор гарыг чинь тайрна, гэдэс рүү чинь буудна гэж сүрдүүлж,дарамталсан байна лээ. Харин цагдаа танай охин чинь хэргээ хүлээсэн гэж байсан. Охин минь айхдаа энд тавьсан, тэнд тавьсан гээд хэлчихсэн юм билээ. Миний охин маргааш хичээлдээ явахгүй гэж байна. Охиныхоо нэрийг цэвэрлэж авмаар байна” гэжээ.

Охиныг 2022 оны 04 сарын 14-ний өдрийн 18 цаг орчимд гэрээс нь очиж аваад өглөөний 08:30 цагт ээжид нь хүлээлгэн өгчээ. Ээж нь өглөө цагдаагийн хэсэг дээр ирэхэд охин нь гавтай байсан бөгөөд маш их айж цочирдсон, даарсан байдалтай байсан гэж ээж нь хэллээ. Энэ асуудалд сумын удирдлагууд, хүүхэд хамгааллын баг анхаарч нөхцөл байдлыг судалж байна гэв. 

О.Ганцоож: Хэн нь үнэн, хэн нь худал ярьж байгааг бид мэдэхгүй

Хэргийн талаар тус сумын Засаг дарга О.Ганцоожоос тодрууллаа.

13 настай охиныг айлган сүрдүүлж, цагдаагийн хэлтэс дээр хонуулсан гэх хэргийн талаар мэдээлэл өгнө үү?

2022.04.14-нд болсон асуудал. Бид маргааш нь энэ асуудлыг мэдсэн. Мэдсэн даруйдаа холбогдох арга хэмжээг авсан. Сургуулийн нийгмийн ажилтнуудтай хамтарч хүүхдийг хамгаалалтанд авах, хүчирхийлүүлсэн асуудал байх вий гэж болгоомжилж, газар дээр нь очиж нийгмийн ажилтнуудтайгаа хамт үзлэг шинжилгээ хийж, ил харагдах шарх сорви байна уу гэж үзсэн. Орой нь хамтарсан багийн хурал хийгээд яаралтай холбогдох дээд байгууллагад нь хандаж, хуулийн дагуу шалгуулъя, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулъя гээд ажиллаж байна. Үүний дагуу албаны шалгалт хийгдэж банйа.

Хүүхдийг хамгаалалтанд авсан байгаа юу?

Хүүхдийг сумандаа хамгаалалтанд авсан байгаа. Аймгийн хүүхэд хамгааллын байранд хүргүүлье гэж ярилцсан боловч аймагт албаны шалгалт хийгдээд асууж тодруулах зүйл байгаа учраас одоохондоо сумандаа байж байна.

Охины ээж болон охин өөрөө айлган сүрдүүлсэн гэх мэдээллийг өгч байгаа. Цагдаагийн албан хаагчийн зүгээс ямар мэдүүлэг тайлбарыг өгч байгаа вэ?

Цагдаа бол “Тийм зүйл огт байхгүй. Охины талаас худал мэдээлэл өгч байна. Би бол хуулийн хүн учраас асуудалд яаж хандах вэ гэдгээ мэднэ. Албаны шалгалт хийгдээд үнэн тогтоогдоно байх. Тэр болтол нэг талаас асуудалд хандаж болохгүй байх” гэсэн. Аль нь үнэн, аль нь худал ярьж байгааг бид мэдэхгүй, хуулийн байгууллага эцэслэн тогтоох учраас бид хэлж мэдэхгүй байна.

Цагдаагийн албан хаагчийн алга болсон унадаг дугуй олдсон уу?

Хүүхдийнх нь дугуй алга болсон асуудал анх үүссэн. Цагдаагийн албан  хаагч тухайн хүүхдийг хулгайлсан байж магадгүй гэж шалгалтын явцад тогтоосон. Тухайн цагдаагийн албан хаагч хэлэхдээ “Танай хүүхдийн дугуйг тэр хүүхэд авсан гэж хүүхдүүд хэлсэн. Өөрөөс нь асуухаар би авсан гэж ярьсан. Хаана байгааг нь заалгах гэхээр энд тэнд олон газар зааж өгсөн” гэж хэлсэн.

Хяналтын камер бичигдсэн бичлэг байгаа гэж байсан?

Дугуйг нь аваад явж байгаа бичлэгийг Хаан банкны хяналтын камераас шүүсэн гэх асуудал байгаа юм билээ. Тэрэн дээр мөн бишийг нь бид нар сайн мэдэхгүй. 

Цагдаа бол “Хаан банкны камер шүүхэд дугуйг аваад явж байгаа хүүхэд тэр хүүхэд байх магадлалтай байсан” гэх асуудлыг ярьж байгаа.



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.246
    2022/04/19

    Хүүхэд барагтай бол худлаа хэлэхгүй хүүхдийг гавлаж айлган сүрдүүлж болно гэжүү муу нь муудаа муна гадсандаа гэгчийн үлгэр

    Хариулах
  • 213.87.159.10
    2022/04/19

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.161.88
    2022/04/18

    Шөнө гавлах нь байтугай хонуулах эрх байхгүы

    Хариулах
  • 202.21.109.46
    2022/04/18

    Яагаад шөнө гавтай хонуулав өрөвдөх сэтгэлгүй хөндий хар төмөр цагдаа байна хүн алж хүрээ талсан биш өөрийн үртэй зүйрлэж бодооггү юу бодохоор л гомдмоор шөнө яасан их айгаа бол эхнэр нөхөр хоёр ялтан минь

    Хариулах
  • 202.55.188.117
    2022/04/18

    Amar bolj de. Hen negen hunii hudal unen ni medegdehgui medeellg tavichihad tsagdaa ruu dairad suuj bdg. Tsagdaa yag ingesen bn gdg barimt ni haana bn. Bolij uz.

    Хариулах
    • 66.181.161.49
      2022/04/18

      Тэгээгүи гэх баримт хаана бна тэггээдч хүүхдииг ганцааранг нь баицаах эрхтэи юмуу хонуулах эрхтэи юмуу

  • 66.181.177.147
    2022/04/18

    Би хуулийн хүн учраас асуудалд яаж хандах вэ гэдгээ мэднэ гэчжээ. Насанд хүрээгүй хүүхдийг дурын цагдаа 24 цаг хорьж дарамтладаг ,ямар муухай цэвдэг сэтгэлтэй байнаа.Бурхан минь

    Хариулах
  • 174.196.128.150
    2022/04/18

    Lalar pizdgagin tsagda

    Хариулах
    • 66.181.179.218
      2022/04/18

      Худлаа хуцаж байхгүй юу хуулийн хүн гэчихжээ бөөс чинь яах гэж хүний нялх үрийг гав зүүж хонуулсан юм чи ямар зугтаж алга болхоор хүнд гэмт хэрэгтэн үү хар төмөр агуулж хамгаалж явахгүй чиний хүүхдийн буруу шдээ энэ Төрийн хувцасаар халхалалт хийсэн араатан байна ажилаас нь хал өөрөө ч их худлаа ярьж байна хуулийн хүн яиар хэрэгтэнтэй яаж харьцахаа сайн мэдэж байх ёстой