Б.Баатархүү: Өөрийгөө шатаахыг завдсан 24 настай иргэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа. Ямартай ч жагсагч биш

2022/04/18

Талбай дээр өөрийгөө шатаасан иргэний болон орон нутагт гарсан ноцтой хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийж байна.

Сүхбаатарын талбайд өөрийгөө шатаасан иргэний талаар “Сүхбаатарын талбайд өчигдөр 19:35 цагт хүн өөрийгөө шатаалаа гэсэн мэдээлэл ирсэн. 

Хохирогч 24 настай О гэгч хүн байсан. Одоогоор Гэмтэл, согог судлалын үндэсний төвд сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хувь хүнтэй холбоотой олон мэдээлэл гарч байна. Мөрдөн шалгах ажилагаа явагдаж байгаа учраас хувь хүний талаар мэдээлэл өгөх боломжгүй.

Нарийн шалгаж тогтоох зүйл маш олон байна. Юу юуны духанд хүрэлгүй ийм юмнаас боллоо, ингэлээ тэглээ гэж хэлж болохгүй. Ямар ч байсан жагсагч биш.

Бензин биш шатамхай бодис ашигласан. Явсан маршрут бүгдийг нь шалгаж байгаа. Захаас тэр зүйлээ авсан байж болзошгүй байгаа. Бусдад сэдэл болж болзошгүй учраас яг ямар нэртэй бодис хаанаас авсан гэдгийг хэлэх боломжгүй” гэв.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.159.10
    2022/04/19

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах