Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр боллоо.
Улсын Эрх Ашиг Тусгаар Тогтнолын Намаас 854 гишүүний бүртгэл, жагсаалтаар 852 гишүүний мэдээллийг ирүүлсэн бөгөөд уг жагсаалтад дурдсан мэдээлэл нь Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7-д заасан шаардлага (овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг)-ыг хангаж байгаа эсэхийг шалгахад 74 гишүүний мэдээлэл нь улсын бүртгэлийн мэдээллээс зөрүүтэй байлаа.
Эдгээрийн олонх нь хаягийн бүртгэл зөрүүтэй гэсэн залруулж болох зөрчил байгаа боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээлэлтэй харьцуулан шалгахад нас барсан 2, регистрийн дугаарын бүртгэл зөрсөн 7 хүн байна. Мөн бүртгэл болон жагсаалтад мэдээлэл нь давхардаж бичигдсэн 41, Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан (сонгуулийн эрх бүхий иргэн байх) шаардлагыг хангаагүй 4 хүн байна.
Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасан улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн тус намын гишүүд нь өөр намын гишүүнчлэлгүй байх шаардлага хангасан эсэх, Улсын Эрх Ашиг Тусгаар Тогтнолын Намын гишүүн мөн эсэхийгшүүхээс түүврийн аргаар тус намын гишүүний жагсаалтад буй тодорхой тооны хүмүүстэй холбогдож тодруулахад Улсын Эрх Ашиг Тусгаар Тогтнолын Намын гишүүн биш гэж 56 хүн, өөр намын гишүүн (МАН, АН) гэж 2 хүн тус тус мэдэгдсэн.
Нийт 854 гишүүний бүртгэлээс дээрх байдлаар давхардаж бүртгэгдсэн 41,нас барсан 2, регистрийн дугаарын бүртгэл зөрчилтэй 7, 18 насанд хүрээгүй 4, гишүүнчлэлийн зөрчилтэй 58 хүнийг хасаж тооцвол Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7-д заасан тоонд хүрэхгүй байна.
Иймд Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Улсын дээд шүүх намыг дараах үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана”, 10.1.3-д “гишүүдийн тоо нь энэ хуулийн 9.3.7-д заасан тоонд хүрээгүй буюу бүртгэлд орсон гишүүн нь өөр намын харьяалалтай, эсхүл өөр хүн төлөөлсөн” гэж заасан үндэслэлээр Улсын Эрх Ашиг Тусгаар Тогтнолын Намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.128.179
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах88.116.92.142
Дарга болох гээд ядах юм
Хариулах64.119.22.225
Аргагүй ш дээ, Ганцхан хүнтэй Нам гэж юу байдгийн
Хариулах