Цахим хөгжлийн багц хуулийн хүрээнд хэрэгжүүлж буй “Иргэнд мэдэгдэл хүргэх систем”-ийн талаар мэдээлэл хийлээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан: "Мэдэгдэл хүргэх систем" бол төр иргэний мэдээллийг ашигласан бол тухайн иргэнд мэдэгдэл очдог, иргэнээс зөвшөөрөл авдаг болж байна гэсэн үг. Хувь хүнээс зөвшөөрөл авалгүй мэдээллийг нь ашигладаг үйлдэлд өнөөдөр цэг тавьж байна. Энэ бол хүний эрхийн хүрээнд гарч байгаа маш том дэвшил юм. Хувь хүнийн мэдээллийг мэдээлэл хариуцагчаас бусад этгээд дамжуулсан бол иргэн танд мэдэгдэх нөхцөл бүрдэж байгаа. Цаашид иргэн мэдэгдэл хүлээж авах хэлбэрээ и-мэйл, мессеж зэргээс сонгоод авч болно"
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн парга Б. Болор-Эрдэнэ: "Миний ямар мэдээлэл төрд, хувийн хэвшилд байна вэ гэдгийг иргэн мэдэх, өмчлөх бүрэн эрхтэй. Тийм учраас "Мэдэгдэл хүргэх систем"-ийг нэвтрүүлж байна. Мэдэгдлийг "E-Mongolia"-ээр дамжуулан хүргэх юм. Тиймээс иргэд "E-Mongolia" аппликейшнаа шинэчлэн татсанаар энэхүү системийг ашиглах боломжтой.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд ялын бодлогыг чангатгаж оруулж өгсөн байна. Тухайлбал, мэдээлэл алдсан ажилтанд 5-10 жилийн хорих ял оноох заалт бий." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.128.179
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах