Алдарт хөлбөмбөгчин Кристанио Роналдо болон түүний эхнэр Жоржина Родригес нар төрөөд удаагүй хүү нь нас барсныг өөрсдийн албан ёсны сошиал хуудастаа мэдээлж "Энэ бол ямар ч эцэг эхийн мэдэрч чадах хамгийн том өвдөлт" хэмээн бичжээ.
Тэд бяцхан хүүгээ гэнэтийн байдлаар нас барсан гэх эмгэнэлт мэдээг өчигдөр олон нийтэд мэдээллээ.
Роналду твиттер хуудастаа "Хүү маань нас барсанд бид гүнээ харамсаж буйгаа та бүхэнтэй хуваалцах хэрэгтэй байх. Энэ бол ямар ч эцэг эхийн мэдэрч болох хамгийн том өвдөлт. Харин ихрийн нэг болох охин минь байгаа энэ мөчийг ямар нэгэн итгэл найдвар, аз жаргалаар дүүрэн байлгах хүчийг бидэнд өгч байна. Тусалж дэмжсэн эмч, сувилагч нартаа баярлалаа. Бид бүгд ийм хохирол амсаад маш их сэтгэлээр унасан бөгөөд энэ хүнд хэцүү цаг үед бидний хувийн амьдралд хүндэтгэлтэй хандахыг та бүхнээс гуйж байна. Бидний бяцхан хүү минь, чи бол бидний сахиусан тэнгэр. Бид чамайг үргэлж хайрлах болно” хэмээжээ.
Бичлэгийг эндээс үзнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.128.179
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах202.9.46.234
Ямар шалтгааны улмаас нас барсан тухай бичээч.
Хариулах46.114.147.156
Ronaldu bish Ronaldo Shui!
Хариулах