Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км-т/ Хялганат тосгоноос баруун зүгт 35 км-т/ “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн 04.09-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 04.12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан. 04.19-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг 3 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг “Харлагын голын-Адаг” гэдэг газраас зүүн зүгт 1 км-т урсан 6 метрийн гүнд 14 удаагийн шумбалт хийж, 2 дугаар бүлэг Харлагын голын-Адаг гэдэг газраас зүүн зүгт 3 км голын эрэг болон усаар хайж, 3 дугаар бүлэг тус сумын Ингэтийн гүүрнээс Хялганатын гүүр хүртэл зүүн зүгт 30 км-т урсаж, тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 04.20-ны өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.
Эх сурвалж: ОБЕГ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.162.170
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах