Залуусын шаардлагад, Засгийн газрын шийдвэр нийцэхгүй байна!

2022/04/21

"Ажлаа хий" гээд жагссан мянга мянган залуус "Амалж байна" гэх үгэнд итгэсэн. Залуус бэлэн мөнгө, хавтгайрсан халамж хүсээгүй. Гагцхүү төр засгийг ажлаа сайн хийхийг л хүссэн. 

Монголдоо ажиллаж хөдөлмөрлөөд шударгаар өрсөлдөж, бодитоор үнэлүүлдэг болох, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бий болгох, эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлэх, ажил олгогч болон ажилчдад дарамт болдог нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, татварын системийг оновчтой болгох гэх мэт асуудлыг залуучууд шаардсан. Харамсалтай нь Ерөнхий сайдын төв талбайд сүржин гарч ирээд даржин өгсөн амлалтын шүлс нь хатаж амжаагүй байхад ам ажлын зөрүү олон харагдлаа.

Бид ажлаа хий гэснээс биш автомашинаасаа татгалзаад онгоцоор нис гэж хэлээгүй!

Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг багасга гэснээс биш цалингаар нь ялгаварлаад заримд нь 50 мянган төгрөг буцааж өг гэсэнгүй! 

НӨАТ-ын буцаалтыг нэмэх эсхүл НӨАТ-ыг болиул гэж шаардснаас биш сугалааг нь зогсоогоод хувь хэмжээг хэвээр үлдээхийг хүсээгүй.

Залуусын шаардлагад, Засгийн газрын аргацаасан шийдвэрүүд нийцэхгүй байна.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.233
    2022/04/25

    Нэгэнт тушаасан ндш ээ буцааж авахгүи.ндш төлөх хүсэлтээ хүмүүсиигнэ ндш иигнэ төлүүл.1 болохоор иргэдиин татвар хүрэлцэхгүи бна тэтгэвэр нэмэхгүи гээл 1 болохоор ндш буцаа гээл орон гаран баихаа болиод өгөөч.

    Хариулах
  • 64.119.17.26
    2022/04/24

    ЗГ маш олон шинэлэг ажил санаачилж байгааг угуйсгэж гуйх нохойд гуйхгуй нохой саад буу бол Иргэдийг турхирах нь оорт нь ашигтай байх

    Хариулах
  • 213.87.135.158
    2022/04/22

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 59.153.85.188
    2022/04/21

    Мөн Оффшор дансыг ил болгож, эргүүлэн татах шаардлагатай. Бага цалин орлоготой өрхийн судалгаа гаргаж хүүгүй барьцаагүй зээл олго.Орлого хүрэлцдэггүй өрхөд чиглэсэн үйл ажиллагаа хэрэгтэй байгаа шүү дээ үүнийг шаардаж байна. Залуучуудыг буруутгах бус тэднийг мэргэшүүлж, хөдөө орон нутагт ажиллах боломж нөхцөлөөр нь хангаж өг .Тэдний зайлшгүй хэрэгцээ шаардлага авч байгаа цалинд үнийн өсөлт нөлөөлж амьдралд нь хүрэхгүй байгааг анхаарч үзэх ёстой.

    Хариулах