УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн тодотголд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх асуудал тусгасан эсэхийг тодруулсан гишүүний асуултад салбарын сайд хариулт өглөө.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны норматив зардалтай холбоотой хөрөнгө төсвийн тодотголд тавигдаагүй.
Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал 2,400 төгрөг байна. Ийм хэмжээний мөнгөөр хүүхдэд шаардлагатай илчлэгийг өгч чадахгүй.
Тиймээс цэцэрлэгийн хоолны үнийг эцэг эхтэй нь хуваалцдаг болохгүй бол төр бүгдийг нуруун дээрээ үүрч явах хүндрэлтэй болоод байна.
2013 он хүртэл цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг эхээс нь авч байсан юм билээ. Улс төрийн зорилгоор тооцоо судалгаагүй гаргасан. Тэгсэн хэр нь төрөөс гаргаж байгаа зардал нь хүүхдэд хангалттай хэмжээний илчлэг өгдөггүй.
Тиймээс цаашид цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг эхээс гаргуулах зайлшгүй шаардлага байна.
Гэхдээ мэдээж эмзэг давхаргын бүлгийнхээ төр анхааралдаа авч явах нь зөв” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.5.206.31
Өгөх нь зөв шүү сайдаа урьд нь эцэг эхчүүд өгдөг байсан болохгүй юм байхгүй, Сургуулийн үдийн хоол бол хэрэггүй байхаа төр даах нь зөв
Хариулах202.131.243.186
эцэг эх нь хүүхдийнхээ хоолны мөнгийг төлөх хэрэгтэй төлж байж чанартай хоол чанартай сургалт нэхэх хэрэгтэй энэ асуудлыг эрт эхлүүлэх байсийн
Хариулах213.87.135.158
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах192.82.67.152
нээрээ цэцэрлэгийн хүүхдийн мөнгө гэж өгдөг л байсан авах нь зөв тэхдээ харж үзэх хүмүүсээ орхихгүй байхаар
Хариулах202.131.248.206
Цэцэрлэгийн ачаалал эрс буурна Зөв шүү .
Хариулах202.131.248.206
Урьд нь хүүхдийн хоолны мөнгө гээд өгдөг л байсан шүү дээ. Болохгүй юм байхгүй шүү дээ !Хоолных нь мөнгөний наян хувийг авсан ч болно.
Хариулах202.131.248.206
50 иас дээш % ийг нь ав аа! Нэг цэцэрлэгт 6 аас дээш жил болсон Няравуудийг яаралтай солиоо! Сайдаа.
Хариулах