Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын гишүүд онгоцоор томилолтод явах нь зөв гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр "Шивээхүрэн-Сэхээ боомтод ажиллахдаа Улаанбаатар хотоос гараад Шивээхүрэн, Цагаандэл боомт хүртэл тээврийн хэрэгслээр явсан. Жанжин баг дээр орой уулзалт эхлэх гээд Шивээхүрэнгээс тухайн баг хүртэл ойролцоогоор 600 орчим километр шороон замаар зорчдог учир яагаад ч амжихгүй байсан. Тиймээс иргэд хүлээж, бухимдал их байгаа гэсэн үүднээс Цагаандэл боомтоос Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн ослын үед ашигладаг гэрээт онгоцоор зорчсон нь үнэн.
Засгийн газрын гишүүд цаашид орон нутагт томилолтоор ажиллахад жижиг оврын шатахуун бага хэрэглэдэг онгоц хэрэглэх нь зөв. Тухайн баг өдөртөө очиж ажиллаад ирвэл хамгийн бага зардал гаргах боломжтой. Ер нь бол томилолт гээд ар араасаа олон машин дагуулж явахыг буруу зүйл гэж боддог. Ингэснээр цаг хугацаа алдаж, их ч зардал гаргадаг. Хэмнэлтийн тухай хууль дээр энэ асуудлыг тусгаж байгаа" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.67.230
Zassan zamaaraa yavahgui yu
Хариулах213.87.135.158
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах66.181.177.48
uhsenee hutsaad baigaa novsh ve. ongotsnii zardal hichneen ih baidgig medeh uu? 1 tsagiin nislegt dor hayaj 10 say zarna.
Хариулах