Монгол улсад янжуур тамхинаас болж жил бүр 4300 хүн нас бардаг гэсэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаа бий. Мөн жил бүр 20,000 гаруй хүн янжуур тамхинаас үүдэлтэй өвчлөлд өртөж байна гэжээ.
Чингэлтэй болон Хан-Уул дүүрэгт байршилтай Ерөнхий Боловсролын сургуулиас 500 метр доторх, тамхины зөвшөөрөлгүй хэдэн зуун дэлгүүрүүдэд Esse, Raison, Caster, Mevius гэх мэт ДӨРВӨН төрлийн тамхийг лангуун доороосоо НУУЦААР худалдаалж буй хэвээр байна. Тамхи нууж зардаг дэлгүүрүүд хүүхэд залуучуудад хууль бус худалдааг хийсээр байгаа юм. Сүүлийн долоон жилийн турш энэ хуулийн заалт хэрэгжиж байгаа боловч ямар ч үр дүнгүй байна. Мэргэжлийн байгууллагын шалгалт жилд хоёрхон долоо хоног үргэлжилдэг. Зөвхөн энэ үеэр л янжуур тамхийг нууцаар борлуулах үйл ажиллагаагаа нуух үүднээс зогсоодог. Үлдсэн 50 долоо хоногт нь янжуур тамхины далд наймаа хяналтгүйгээр үргэлжилдэг нь нууц биш болжээ. Энэхүү далд худалдааны улмаас татварт бүртгэлгүй 150 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийгддэг гэсэн тооцоо бий. Мөн нийслэлийн тамхинаас авах 2%-ийн татвар бүртгэлгүй явсан хэвээр байна. Энэ нь 7-8 тэрбум төгрөгийн татварыг дутуу авч байгаа хэрэг юм.
Тамхины нууц борлуулалт түүнийг дагасан татварын асуудлыг шийдэх боломж бий.
Тухайлбал, хязгаарлалтын бүсийг ЕБС-ийн бүсээс 100-150 метрийн зайд тавих, ингэснээр тамхийг далд хэлбэрээр зарж байгаа дэлгүүрүүдийн тоо 50-60% буурах боломжтой. Энэ хэрээр хүүхдүүдэд янжуур тамхи нууцаар худалдаалж буй асуудал багасгах юм. Олон улсын туршлагаар иргэний үнэмлэх шалгаж, насанд хүрээгүй иргэдэд хуулиар нас хязгаарласан бүтээгдэхүүн зарахгүй байх зохицуулалт бий. Насанд хүрээгүй иргэнд худалдаалсан тохиолдолд оногдох торгуулийг өндөр тавьснаар
Тамхины өртөг үнийг өндөр байлгаж, татваруудыг гүйцэд хуулийн дагуу ногдуулснаар тамхины маркетинг зардал бага байх боломжтой. Өнөөдрийн байдлаар цахилгаан тамхины дундаж үнэ өндөр (13,000₮) байгаа хэдий ч янжуур тамхины дундаж үнэ хэт доогуур (3,000₮) байна. Иймд янжуур тамхинд ногдох онцгой албан татвар болон өртөг үнийг яаралтай шат дараалалтайгаар нэмэх шаардлагатай болжээ. Нийгэмд янжуур тамхины хор хөнөөлийн талаар мэдлэг маш дутуу дулимаг хэвээр. Сэдэв бүрд дарагдан алга болсоор байна.
2021 оны байдлаар НЭМҮТ-ийн ажилтан н.Майцэцэг цахилгаан тамхины хор хөнөөлийн талаар 5-6 удаа ярилцлага өгсөн хэдий ч, янжуур тамхины хор хөнөөлийн талаар нэг ч удаа ярилцлага өгөөгүй байгаа юм. Хэт нэг талыг барьж, дутуу дулимаг мэдээлэл цацсантай холбоотойгоор янжуур тамхины борлуулалт сүүлийн үед эрс нэмэгдэж байна. Тамхичин хүмүүсээс авсан судалгаагаар “байгалийн өвс шатааж татаж байгаа тул эрүүл мэндэд хоргүй” гэж боддог гэх өрөөсгөл ойлголтууд ихэсжээ.
Тамхины хор хөнөөлийн талаар үнэн зөв мэдээлэл өгч, бодит арга хэмжээг авснаар нийгэм, залуу үеийнхнийг тамхинд донтохоос сэргийлэх, тамхи хэрэглэгчдийн тоог эрс бууруулах боломжтой билээ.
У.УЯН
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
134.195.197.84
нууцаар бүх дэлгүүр зардаг ширхэгийн тамхийг байхгүй болгох хэрэгтэй байна
Хариулах202.55.188.126
Тамхины эзэд бол хүмүүсийг тамхинаас гаргахгүйн тулд юуг л бол юуг худалдаж авна даа
Хариулах202.55.188.85
Puuh tamhi chini bol shuud huniig uhelruu buundchihdug yum baina
Хариулах202.55.188.85
Ийм том сэрэмжлүүлэг тоо баримт байхад цахилгаан тамхи хортой гээд эмч сайт тв шаагилдаад байдаг юм даа
Хариулах202.55.188.124
Ёстой зөв 21 наснаас дээш янжуур тамхийг гудамжинд татах ширхэглэж зарахыг хатуу хориглох хэрэгтэй
Хариулах202.55.188.124
Дариухан хуульчилах хэрэгтэй аль нь зөв аль нь буруу нэг алдаа гарах хэрэгтэйл дээ
Хариулах202.55.188.124
Хуульчилчихвал маш их хэрэгтэй байна даа тэгэхгүй бол тамхи импортлогчидын дайнд иргэд хохирч байна
Хариулах92.118.60.98
uheeriin muuhai tamhinii orond arai ayatai yum orood ireheer haaj horigloh sanaatai huuli snaaachilj ba uu chuugiinuud
Хариулах194.180.179.122
тамхинаас болж хвга ах маань бурхан болсон үнэтэй байх тусмаа хүн бага татах юм болов уу даа
Хариулах51.38.125.253
manai tamhinii akuluuud buh yumnii darga
Хариулах51.38.125.253
3000iin tamhiig 10000 bolgo eswel horiglo
Хариулах202.9.46.77
buruu sudalgaa hiigeed buruu zuruu yarij bgaa ene turiin baiguullagiin ajiltanuudad yamar arga hemjee awah ve arga hjee awahgui bolohoor haa saigui munguur hudaldagdaad bn
Хариулах213.87.144.35
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах172.99.188.224
tamhinii borluullt 150 terbum gej baina ene ih munguur durtai hhnee hudaldaj awah bailgui gishuud uursduu tamhi oruulj irdeg bolohoor demjdeg baih daa
Хариулах51.38.125.253
янжуурын албан татварыг ихэсгэх нь зөв шүү хүүхэддээ тараг авч өгөхгүй байж тамхи татаад явдаг гөлөгнүүд их шүү
Хариулах202.126.89.176
medeej iim medeeleluud heregtei tegj baij sergiilne marketing gd orilood baidag hunuus boliosoi bilee hor hunuuliig surtalchilahgui uur yaahiin bee
Хариулах66.181.161.98
Tamhinaas gartsgaaya mglchuudaa
Хариулах202.9.46.77
horiglomoor bn
202.55.188.41
Ядахдаа бусадыг хордуулдаггүй юм татаач малуудаа
Хариулах64.94.215.122
дам тамхидал хаа сайгүй хаалга завсраар утаа ороод байж суух аргагүй тэр үнэргүйг нь ядаж нэрэглээч нусан чипак гэж
Хариулах202.126.89.175
haraal idsen hor hunuultei ene tanjuuraas bolj muu muuhai uvchin uusnee geed bhad tataad baihim daa durakuud mini
Хариулах