Өнгөрсөн амралтийн өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 568 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 410 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж бэртсэний 8 нийслэлд, 6 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1 , орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Орон нутагт:
Ø Онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
Ø Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 5 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 2 осол бүртгэгдэж, 4 хүүхэд гэмтсэн байна.
Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.
Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.
Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.
Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 279 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 240, орон нутагт 39 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Зам тээврийн ослын хор уршиг нь цагдаагийн байгууллагад бус иргэн таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирдаг тул өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс замын хөдөлгөөнд оролцсон бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ЭХ СУРВАЛЖ: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.144.35
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах66.181.161.86
Umnugovi dundgovi ulaanbaatar gesen zamaa ynzlaachee tend chini jinhen avaar osol garch medeh bolson bnalee shuu ylanguya huld orchim bol zugeer l shoroogooroo yvbal jadgal ter bilee zamiin tsumurhii gent orj ireed nuguuhuu toiroh gej mushgaj ugui bol esreg ursgald orj onholdoh murguldun uheh hatahdaa tulaad bnashdee asar ih mungu ureej hiicheed tiim chanargui yum hiideg kompanias avaar osold orson humuus ami nas ed hurungiin hohirloo nehdeg boloyoo manaihaan er ni bol shuluun zamd udur 120 km tsagijn hurdtai shunu bol 80km tsagiin hurdiig zuvshuurdug boloo alsiin zamd 80 tsagiin hurdad bariulaad evsheegeed uuregleed yvdag hun gej mongold l baidag baih mungiig ni idej bolsiin zamaa sain saihan chanartai bari ter zam hulesj avdagajliin hesgiig uursg hariutslagatai bolgo zamaas uudeltei avaar osol 1rt hurd hetruuleh baih ch zamiin evdrel ontsgoi nuluulultei shuu tiim uchir zamba busd buhiil ajliig huleej avsan humuus yah gej ajil bolj huleeltsdiin yah gej gariin useg zurdiin hariutzlagaa huleedeg bol hohirol baragduul ajlaa ug shorondoo yvdag bol
Хариулах