Энэтхэгийн тагнуул гэх Ч.Мөнхбаярыг үндэслэлгүй хорьж байгаа талаар түүний өмгөөлөгч нь хэвлэлийн хурал хийлээ.
Г.Баасан: "Иргэн, хүний эрхийн тэмцэгч Ч.Мөнхбаяр хууль бусаар хоригдоод 66 хонож байна. Энэ хүнийг төрийн нууц мэдээллийг гадаадад худалдсан, дамжуулсан гэх зүйл заалтаар яллах гэж оролдож байна. Тагнуулын ерөнхий газар агнуурын ерөнхий газар болжээ. Хүний эрхийн төлөө дуугардаг хүнийг агнаж хорьдог байгууллага болсон байна. Ч.Мөнхбаяр ийм гэмт хэрэг хийх хүн биш. Тийм учраас энэ хүнийг суллахыг хүний эрхийн төлөө тэмцэгч байгууллагууд шаардаж байна.
Ч.Мөнхбаярыг тогтмол цалингүй, орлогогүй гэдэг үндэслэлээр тагнуул гэж хардаж байгаад харамсаж байна. Анхан шатны шүүх хурал дээр гэм буруутай гэдгийг нотолж чадаагүй учраас Нийслэлийн эрүүгийн хэргийн шүүхэд маргаан үргэлжилж байгаа"
Өмгөөлөгч: "Тагнуулын ерөнхий газар хуурамч нотлох баримт бүрдүүлсэн. Үүнийг шалгуулах гээд АТГ-д хандсан боловч шаардлагагүй гээд прокурорт буцаасан. Хууль хяналтын байгууллагууд бие даан шийдвэр гаргах чадваргүй, эрх баригчдын нөлөөнд автсан байна. Энэ асуудалд онцгой анхаарахгүй бол эрх баригчдын үйл ажиллагаа замбараагүй болжээ" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.144.35
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах37.167.172.175
Хятадаас наад хүнээ барь хорь гэсэн дарамт өгсөн юм билээ яг үнэндээ .Хүн нь байвал хэрэг олддог гэдэг зарчимаар......
Хариулах202.126.90.113
Монголын үндэсний эрх ашгийн тѳлѳѳ дуугардаг хүнийг ЗГ.ТАГНУУЛ 2 заавал хэрэгтэн болгохоор улайраад бга юм уу
Хариулах202.126.90.113
Нэгэнт л бурууг нь шүүх тогтоогоогүйгээс хойш наад хүнээ суллаач
Хариулах