Хүчтэй салхи шуурганы улмаас аймаг сумдын байшингийн дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ

2022/04/25

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Сумын төв /аймгийн төвөөс баруун хойд зүгт 148 км/-д Хүчтэй шороон шуурга шуурч гэр нурж, байшингийн дээвэр хууларсан тухай мэдээллийг дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 20:35 цагт хүлээн авчээ.

Дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 15:30 цагийн үед 22-25 м/сек хүртэл хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас сумын Засаг даргын Тамгын газрын 200 м2 өвсний складны дээвэр, бага, дунд 2 сургуулийн дээвэр, 3 айлын 5 ханатай гэр, 1 айлын 4 ханатай гэр нурж, 6 айлын байшин, 1 цайны газар, 2 гарааш, 1 дэлгүүрийн дээвэр хууларч, мөн сумын төвөөс баруун урд зүгт 72 км-т Бор булагийн Улсын нөөцийн цэгийн дээвэр хууларч, өндөр хүчдэлийн 3 шон хугарсан байна. Нийт 2 сургууль, 7 байшин, 2 гараашийн дээвэр хууларч, 4 айлын гэр нурж, 3 шон унажээ. 

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэмжит байгийн Ур нарийн гэдэг газар /аймгийн зүүн хойд зүгт 40 км, сумын төвөөс баруун хойд 10 км/-т, Галуут сумын Хайрхан багийн Бүхэгийн гол гэдэг газар хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас 2 гэр нурсан тухай мэдээллийг дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 21:45 цагт хүлээн авчээ.  Дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 16:00 цагийн үед 18-20 м/сек хүртэл хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин Г-ийн 5 ханатай 1 гэр, М-ын 5 ханатай 1 гэр, Г-ийн 4 ханатай 1 гэр тус тус нурсан байна. 

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Эрдэнэ-Уул багийн “Хулгар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 189 км, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км/ хүчтэй шороон шуурга шуурч гэр нурсан тухай мэдээллийг дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 20:40 цагт хүлээн авсан. 04.24-ний өдрийн 19:00 цагийн үед 22-25 м/сек хүртэл хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин Б, О нарын 5 ханатай 2 гэр нуржээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.144.35
    2022/04/26

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах