УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг АТГ-с мэдүүлэг авахаар дуудсан. Тэрбээр 16.00 цагаас АТГ-с гарч ирсний дараа сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, “Өнөөдөр би мэдзүүлэг өгсөнгүй. Ер нь бол яллагдагчаар татах Прокурорын тогтоол ирсэн байна тэрэнтэй танилцаарай гэлээ. Би тэгээд арван хэдэн хуудас юм богино танилцах хэцүү юм байна. Өмгөөлөгчөө аваад хэд хоногоос ирээд танилцъя гэж хэллээ.
Хөгжлийн банкийг шалгаж эхэлснээс хойш Хөгжлийн банктай холбоотой асуудлаар урьдчилаад гэм буруутан болгох гээд янз бүрийн юм яригдаад байсан. Өнөөдрийнх Хөгжлийн банктай шууд холбоотой биш юм шиг байх юм. Гэхдээ манай Засгийн газрын гаргаж байсан шийдвэртэй хорлбоотой нэг асуудлаар л намайг яллагдагчаар татах санал ирүүлчихсэн юм байна. Гэхдээ тэрэн рүү орж яриад яах вэ.
Ер нь 2014 онд Н.Алтанхуягийг огцруулснаас хойш хууль хяналтын байгууллагын хаалгыг татууллаа. Би чинь тэр үеэс хойш гэрч, сэжигтэн, сүүлдээ яллагдагч хүртлээ явсан байхгүй юу.
Үнэн үг хэлэхээр их л олон хүмүүс их дургүй хүрдэг. Ялангуяа эрх баригч намын нэлээд нь их дургүй байдаг. Энэ Алтанхуягийг дуугүй болгож авах тийм төлөвлөгөө боловсруулж, зохиол боловсруулж байгаа гэсэн. Ямар зохиол бичснийг нь би яаж мэдэх вэ дээ.
Хөтөл, QSC зэрэгтэй холбоогүй. Шал өөр хэргээр дуудсан. Засгийн газар дээр мянган шийдвэр гаргана. Өөр асуудалтай холбоотой юм байна.
Би хэд хоногийн өмнө байгалийн баялгийг тэгш эзэмших ёстой. Эрдэнэтийн зэсийн хүдрийг эрдэнэтийн иргэд хотынхон тэнцүү хувь эзэмших тогтоолын төсөл барьсан. Их хурал дээр энэ том дайн болох байх” гэлээ.
УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээ түдгэлзүүлээд шалгуулна гэвэл та түдгэлзэх үү гэсэн асуултанд “Зохиол нь яаж бичигдснийг би мэдэхгүй шүү дээ. Түдгэлзэх чинь ороод л ардын намынхан кнопдоод л өгчихдөг юм шдээ. Надаас шалтгаалахгүй” хэмээн хариулсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.27.19
Жанхуугийн суганы үс болсон хөгийн зальтай новш шорондоо орж жангаа гудар.
Хариулах64.119.18.70
ЭНЭ УИХ ын гишүүд дотор Алтанхуяг арай гайгүй гишүүн дээ. 76 дотор эх орноо гэх сэтгэлээр ханддаг хүн. Тэгэхэд түүний нутгийн Хүрэлбаатар гэхэд л нутгийнхаа нүүрсний уурхайг ах нартайгаа зараад кармалсан, шударга царайлаад явж байх юм даа.
Хариулах213.87.144.35
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах98.63.62.109
Шалгуулах естой хvн шvv. Энэ луйварчид еерсдийнхее хийсэн луйваруудыг цайруулах гэж МАН руу их дайрах юмаа. Дээгvvрээ хийсэн Хулга луйваруудыг энэ ЗГ-ын veд л илчлэгдэж ард тvмэн илvv ихийг мэдэж авлаа. Тэгээд ЗГ, хууль хяналтийнханыг ажлаа хий гэж шаардлаа. Хулгайч луйварчдад хатуу арга хэмжээ авах хэрэгтэй.
Хариулах59.153.115.77
Энхийн цагаан тагтаа шиг шаах юмаа. Хөгийн луйварчин. Чиний булхайнууд илэрч шоронд насаар чинь цаг ирнээ.
Хариулах