Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багийн “Зэвсгийн агуулах” гэдэг газар энэ сарын 24-ний өдрийн 21:40 цагийн орчим шаварт унасан үхэр гаргах гэж байсан гурван хүний нэг, тус сумын харьяат малчин Ж морьтойгоо тогтоол усанд осолджээ.
Ослын дуудлагыг тухайн өдрийн 21:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид очин, малчин Ж /54 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Улмаар мөн өдрийн 08:18 цагт тухайн малчны унаж явсан морийг тогтоол ус /эргээс 15 метрт/-наас олсон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид малчны цогцсыг 3 метр /эргээс 5 метрт/-ийн гүнээс олж, тус сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсэгт шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.91.115.47
Эрдэнэт малынхаа төлөө амиа өгдөг агуу зоригт малчин ахынхаа гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлэе. Ах таны энэ малч сэтгэл монгол хүн бүрийн сэтгэл байх ёстой.
Хариулах150.129.141.77
213.87.160.177
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах