УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг жолоочоороо дамжуулан хахууль авсан байж болзошгүй

2022/04/26

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д гаргаад байна. 

Тухайлбал УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан талаар мэдээлэл тархаад буй. Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгаж байгаа бол Н.Алтанхуяг өчигдөр АТГ-т мэдүүлэг өгөөд гарч ирэхдээ "өөр асуудлаар юм шиг байна" хэмээсэн. 

Энэ талаар УЕП-оос тодруулахад "Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул нэрийг нь зарлах боломжгүй" гэв

Тэгвэл БШУЯ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг авлигатай холбоотой асуудлаар шалгагдахаар болсон гэх мэдээлэл байна. Тодруулбал, Хөгжлийн Банкны чанаргүй зээлдэгч НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгээс хахууль авсан нөхцөл байдал илэрсэн учраас ийн Улсын Ерөнхий Прокуророос бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх санал гаргажээ. Түүнийг өөрийн жолоочоороо дамжуулан хахууль авсан байж болзошгүй, хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй талаар мэдээллээд байгаа юм. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.210
    2022/04/27

    Bolvan pyzda

    Хариулах
  • 213.87.160.177
    2022/04/27

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 2.29.209.32
    2022/04/26

    nobshiin zabaan abulgachin shorondoo suubal taarna

    Хариулах
  • 103.229.121.251
    2022/04/26

    Ё.Баатарбилэг ер нь шүд зуусан сүүлээ хавчсан, санаагаа далдалсан сэтгэлээ буруулсан ихээхэн амиа бодсон, гэгээрсэний дүрийг эсгэсэн этгээд гэж харагддаг.

    Хариулах
  • 64.119.27.55
    2022/04/26

    songuuliin togtoltsoogoo shinechlehgui l bol awlga awah iimerhuu nuhduud oimsnd orj bn

    Хариулах