Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өчигдөр дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт УИХ-ын даргад хүргүүлсэний нэг нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг байсан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг жолоочоороо дамжуулан хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн талаар бид мэдээлсэн.
Харин уг асуудлаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээс сэтгүүлчид тодруулга авсныг хүргэе.
-Таны бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УИХ-ын даргад ирсэн байна. Энэ талаар мэдээлэл авсан уу?
-Өчигдөр УИХ-ын даргад бичиг ирсэн гэж сонссон. Би УИХ-ын удирдлагуудтай уулзаагүй байна. Ямар бичиг ирсэн талаарх мэдээлэл алга.
НВЦ компанийн Ц.Баатарбилэг гэдэг хүнийг таних уу ?
Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгагдаж байна гэж ойлгосон. Өнгөрсөн долоо хоногт АТГ-т очиж, тогтоолтой танилцсан. Эхний ээлжийн мэдүүлэг, юмнуудаа бичгээр өгсөн байгаа. Мөрдөн байцаах ажиллагаа явж байгаа юм байна. Хууль хяналтын байгууллагууд энэ талаар ярих байх.
-Таныг НВЦ компанийн Ц.Баатарбилэгээс жолоочоороо дамжуулан хахууль авсан гэж буй?
-Танина. Бид хоёр олон жилийн найзууд. Ц.Баатарбилэг 2017 онд Хөгжлийн банкнаас зээл авсан юм байна. Тэр үеийнх нь зээл авсан процесст би нөлөөлсөн зүйл байхгүй. Тухайн үеийн Хөгжлийн банкны удирдлагуудыг ч би танихгүй. Мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учраас миний зүгээс тайлбар өгч болохгүй. Хууль хяналтын байгууллагууд шалгах байх. УИХ-д энэ асуудал ороод ирчихсэн учраас процессынхаа дагуу шийдээд явах байх.
Хөгжлийн банктай холбоотой асуудлаар л намайг шалгаж байгаа юм байна гэдгээс өөр хэлэх юм алга.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.160.177
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах202.21.108.182
Зөв шугамаараа бизнес хийж яваа компаниудыг дарамтлан авилга өгөхөөс аргагүй байдалруу оруулан шантаажлан авилга авдаг нь МАНайханы сурсан эрдэм болчихсон юм уудаа Түүний л нэг энэ авилгачин эрхэм биз
Хариулах192.82.84.136
Байдаг л нэг хувалз шд
Хариулах122.201.23.75
Harvaas yum uzeegui gonio tsaraitai gar baishd
Хариулах202.21.102.234
Энэ их зантай хуурамч дуракыг сайн шалгах хэрэгтэй
Хариулах